Аргентиний нийслэлд цөөнгүй нислэг цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

Чилийн өмнөд нутгийн галт уул дэлбэрсний улмаас Латин Америкийн улсуудыг галт уулын нурман үүл бүрхээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Аргентин болон Уругвайн Ерөнхийлөгч зарлиг гарган нислэг үйлдэхийг хориглосон байна.

1,360 км-ийн диаметртэйгээр тархсан галт уулын үнс нурам Уругвай болон Аргентиний нийслэлд хүрсэн тул иргэдийг амны хаалт зүүхийг эмч нар зөвлөлөө.Үүгээр ч зогсохгүй галт уулын үнс онгоцны хөдөлгүүрийг гэмтээжээ. Тиймээс Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандез нисдэг тэргээр бус, машинаар ажилдаа явсан байна. Одоогийн байдлаар Аргентиний долоон бүс нутагт нислэг үйлдэхийг хориглосон бөгөөд байдал намжтал энэхүү хорио үргэлжилнэ гэдгийг тус улсын Тээврийн сайд мэдэгдлээ.

А.Маша

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu