ТВ8: Муудсан хиамыг нохойн хоолны зориулалтаар худалдаалж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Хиамны үйлдвэрээс гарсан хаягдлыг нохойн хоолны зориулалтаар борлуулж байгаа тохиолдол илэрчээ. “Нарантуул” худалдааны төвийн орчимд иргэн Н нь муудсан хиамыг 500 граммаас 1 кг-ийн хэмжээтэй савлан борлуулж байгаа зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуйн халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг “Муудсан хиамыг тэжээвэр амьтны хоолны зориулалтаар борлуулж байгаа тухай гомдол, мэдээлэл ирсэн. Энэ дагуу иргэн Н-ийг шалгахад 25 кг хаяг шошиггүй, хэрчиж жижиглэсэн хиамыг нохой, гахайны хоолны зориулалтаар худалдаж байгааг шалгалтаар тогтоосон. Иргэний мэдүүлгээр мах боловсруулах болон хиамны үйлдвэрээс хаягдал махан бүтээгдэхүүн болон хугацаа дууссан хиамыг хямд үнээр худалдаж аваад нохой, гахай тэжээдэг хүмүүст нийлүүлдэг гэсэн тайлбар өгсөн. Хугацаа нь дууссан, муудсан бүтээгдэхүүнийг устгалд оруулах ёстой” гэлээ.

Энэ асуудлыг хуулийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хугацаа нь дууссан, муудсан хиам, махан бүтээгдэхүүнийг нохой, гахай зэрэг тэжээвэр амьтанд өгч болохгүйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ТВ8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөс үзнэ үү. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би Монгол хүн(202.126.88.224) 2019 оны 12 сарын 21

Ядарсан иргэд чинь ийм л юмаар гол зогоож байгаа. Хог түүдэг иргэд үүнээс ч долоон бор бусдын хаясан хоолно гон шавхрууг идэж амьдарч байгаа. Ард түмнээ ийт байдалд хүргэсэн эрх баригчид энэ хэвээрээ удвал толгойгооч алдаж мэднэ шүү. Ядуурсан арга барж дарлуулж доромжлуулж боолчлуулж тэвчээр алдсан ард түмэн хувьсгал хийж эзэн хаан, эрх баригч тэргүүнтнээ устгасан тохиолдол олон шүү дээ

0  |  0
Top