Мексикийн шигшээ багийн таван хөлбөмбөгчийн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тодруулбал, Мексикийн шигшээ хаалгач Гильермо Очоа, хамгаалагч Эдгар Дуэнас, Франсиско Родригес, хагас хамгаалагч Кристиан Бермудес, Антонио Нельсон нар сэргээш хэрэглэсэн нь тодорхой болоод байна.
Мексикийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Десис Да Мариа энэ талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэлдээ, “Манай тамирчид тавдугаар сарын 21-нд сэргээшийн шинжилгээ өгсөн. Өнгөрсөн лхагва гарагт 14 тамирчны хариу ирснээс таван тамирчны хариу эерэг гарсан. Тэдний хэрэглэсэн гээд байгаа сэргээш нь хоол хүнсээр дамжсан байх магадлалтай. Ялангуяа, тавдугаар сарын 17-20-нд тамирчдын идсэн тахианы махнаас болсон байх” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Одоогоор тамирчдыг АНУ-д болж буй олон улсын “Gold cup” тэмцээнд орох эрхийг нь хассан байна. Хэрэв тэдний сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол 2 жил хүртэл хугацаагаар тоглох эрхийг нь хасах юм.
А.Маша
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )