Өндрөөс унасан баавгай хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

 Канадад машинтай явж байсан хоёр хүний дээрээс гэнэтхэн 200 кг баавгай унажээ. Канадын хоёр иргэн болон өндрөөс унасан баавгай газар дээрээ нас барсан байна. Осол шөнө дунд гарсан бөгөөд үзэгдэх орчин муу байсны улмаас талийгаач нар ямар ч арга хэмжээ авах боломжгүй байсан гэж ослын шинжээчид дүгнэжээ. Ийм явдал тус нутагт битгий хэл, дэлхий дахинд өмнө нь  гарч байгаагүй гэж  Оттавагийн орон нутгийнхан мэдээллээ. Сонирхолтой нь тус нутагт буга, хулгана хамгийн азгүй амьтанд тооцогддог ажээ. Учир нь эдгээр амьтад хүнээс айхыг мэддэггүй бөгөөд машинд дайруулах нь элбэг гэнэ.

А.Маша

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu