ЗИНДАА 2019.12.24 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

#1 ТОЙМ 2019 | УУЛ УУРХАЙН ОНЦЛОХ ЗУРГААН ҮЙЛ ЯВДАЛ

Өргөн мэдээллийн ZINDAA.MN сайт 2019 онд Монголын уул уурхайн салбарт өрнөсөн үйл явдлаас ЗУРГААН чухлыг онцлон нэрлэж байна

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ТОСК 200 ТЭРБУМЫН ӨРТЭЙ, МИК 60 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАДАГ
 


Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац гэж иргэдээ хямд, тохилог орон сууцаар хангах үүрэг бүхий төсвөөс санхүүждэг хоёрын хоёр байгууллага төрийн мэдэлд бий. Нэрнээсээ л төрөөс иргэдээ орон сууцжуулах бодлогыг гардан гүйцэтгүүлэхээр байгуулсан болох нь ойлгогдоно. Гэвч амьдрал дээр тэдний үүргийг Монголын ипотекийн корпорац гэх арилжааны банк төвтэй компани гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэхдээ төсвөөс санхүүжиж, түүнийгээ арилжааны банкуудаар эргэлдүүлэн халаасаа зузаатгадаг санхүүгийн систем нэвтрүүлсэн нь өнөөдөр дөрвөн их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын орон сууц санхүүжүүлэх бодлогыг нэр бүхий арилжааны банк төрийн дөрвөн их наяд төгрөгөөр түгжин атгачихсан. Харин бодлого тодорхойлон хэрэгжүүлэх учиртай төр өөрөө ахуйн ажилд оройлон оролцоод байгаа юм. Тиймээс энэ хоёрын байрыг солих ёстой. Ингэхийн тулд хувийн хэвшлийн корпорац болон төрийн мэдлийн корпорацын хоёрын үүрэг оролцоог зайлшгүй эргэн харах шаардлага тулгарна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 Ц.САНДУЙ НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЛАА
 


Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.24/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцлоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 Т.ЭНХЦЭЦЭГ: ШЁОХЭЙ ОНОГИЙН БАРИЛДААНЫГ ШҮҮХИЙГ МӨРӨӨДДӨГ БАЙЛАА
 

Олон улсын жүдо бөхийн холбооноос шилдэг шүүгчдийг зарлахад хамгийн өндөр чансаатай нь манай Т.Энхцэцэг байсан талаар бид мэдээлсэн билээ.  Т.Энхцэцэг энэ жил 16 тэмцээн шүүхдээ насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн гурван Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүүж, шүүгчдээс хамгийн өндөр буюу 8.4 чансааны оноо авсан байна. Түүнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
 

-Олон улсын нэр хүндтэй шагнал авсанд баяр хүргэе.

-Шагнал гэхэд бас өөр юм. Шүүгчдэд тамирчидтай адил анх шүүж эхэлсэн цагаас нь хойш чансааны оноо өгөөд явдаг. Энэ оноогоор би шүүгчдээ тэргүүлсэн. 

-Энэ жил хэдэн тэмцээн шүүв?

-Жилд болсон бүх тэмцээнээс 2-3-ыг нь л алгассан байх. 16 тэмцээн шүүлээ. Бүх насны дэлхийн аваргын тэмцээнүүдийг шүүсэн.

-Дэлхийн өнцөг булан бүрд болдог энэ олон тэмцээнд оролцохоор гэртээ байх цаг тун бага байдаг байх даа.

-Заримдаа гэртээ харьж, 10 цаг болоод дараагийн тэмцээндээ явах үе бий. Арав хоногоор гадаадад явах тохиолдол ч бий. Жилийн ихэнх нь гадаадад өнгөрдөг гээд хэлчихэд хилсдэхгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 24 ЦАГИЙН НОМЫН САН: 100 ДАВСАН ОЮУТАН ИРСЭН ТУЛ САНДАЛ НЭМЖ ТАВИАД АЖИЛЛАЛАА
 


Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн Номын сан өчигдрөөс /2019.12.23/ эхлэн 24 цагаар ажиллаж эхэллээ. Тус сургууль оюутнуудад зориулан шалгалтын үеэр буюу арванхоёрдугаар сарын 23-27-ныг дуусталх хугацаанд ийн 24 цагаар ажиллах зохицуулалт хийжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top