ШИНЭН: Гадаадад амьдарч буй монголчуудыг сонгуульд оролцуулахыг шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихыг ШИНЭ намын удирдлагууд шаардлаа. ШИНЭ намаас Гадаад дахь монголчуудын холбоодтой хамтарч уг шаардлагаа Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа аж.

ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч тав хоногийн дотор шийдэх ёстой. Гадаадад амьдарч байгаа 300 орчим мянган монголчуудын эрхийг хамгаалах, тэдний сонирхлыг төлөөлөх, дуу хоолойг илэрхийлдэг байгууллагуудтай бид уулзлаа. Гадаадад амьдарч байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийг хязгаарласныг гадаадад амьдарч байгаа монголчууд эсэргүүцэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид илэрхийлэхээр хүрэлцэн ирээд байна” гэлээ.

Монгол Улсын 220 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдардаг бөгөөд 175 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуудаг юм байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АХМАДУУД(64.119.16.236) 2020 оны 01 сарын 10

ШИНЭ НАМЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ 194000 АХМАДЫН ТӨЛӨӨ ТАНАЙ НАМ Л ДУУГАРСАН АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
Шилээ(66.181.161.16) 2019 оны 12 сарын 27

Хэний төлөө өгүүлэх юм бэ?

0  |  0
Top