20 төрлийн шинэ вакцин гаргаж авна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

Судлаачид ойрын арван жилдээ багтаан 20 төрлийн шинэ вакцин гаргаж авахын зэрэгцээ хэд хэдэн вакцин сайжруулахаар төлөвлөөд байгаагаа мэдэгдлээ. Үүний тулд шилдэг судлаачдаас бүрдсэн багийнхан шаргуу ажиллаж байгаа гэнэ.  Эхний ээлжинд ДОХ/ХДХВ болон чичрэг өвчний вакцинд  голлон анхаарч байгаа юм байна.  

Судалгааны багийн гишүүн Оксфордын их сургуулийн профессор Ричард Моксон, ”Судалгааны багт ирэхдээ вакцины талаарх олон төрлийн судалгаагааг авч ирсэн.  Шилдэг судлаачидтай ажиллаж байгаа болохоор дэлхий нийтийг гайхшируулсан, ашигтай, хэрэглэхэд дөхөм вакцин гаргаж авна гэдэгтээ итгэлтэй байна.  Бидний гаргаж авсан вакцин хүн амыг эрүүлжүүлэхээс гадна хүүхэд багачуудыг хамгаална.” хэмээн мэдэгдлээ.

А.Маша

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu