Хавар болж хуурайшилт ихээр явагдсаны улмаас Английн зүүн бүсийн нутгуудад ган болж байгаа талаар ВВС мэдээлж байна. 1990 оноос хойш явагдаж байгаа энэхүү хуурайшилт газар авч байгаа нь судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Учир нь зарим бүс нутагт ундны усгүй болох аюул нүүрлээд байгаа гэнэ. Английн зүүн болон өмнөд хэсгийн газар нутаг хуурайшилтаараа улсдаа тэргүүн эгнээнд багтдаг бөгөөд хур тунадас харьцануй бага ордог нь ийнхүү хуурайшилтад нөлөөлдөг юм байна. Энэ жилийн ган ганчгийг тайлахын тулд их хэмжээний бороо оруулах шаардлагатай байгаа талаар судлаачид онцлон дурдлаа. Ган болж байгаа бүс нутгийн оршин суугчид хэдийгээр усны гачигдалтай байгаа ч хэрэгцээт усныхаа 30-40 хувийг цэвэр усны нийлүүлэгчдээс худалдан авч байгаа гэнэ.
А.Маша
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )