Австрали дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Австралийн Шинэ Өмнөд Уэлс, Күинсланд мужаас эхэлсэн ойн түймрийн тархалт нэмэгдэж, Виктория муж, Канберра, Сидней, Мельбурн, Малакота хотыг хамран 23 хүн амиа алдаж, 1500 гаруй байшин барилга шатаад байгаа билээ. Тэгвэл энэхүү түймэртэй холбоотойгоор Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас монголчууддаа хандан сэрэмжлүүлэг гаргажээ.

Элчин сайдын яамнаас дээрх муж, хотуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийг анхаарал болгоомжтой байж, амьдарч буй орон нутгийн засаг захиргаанаас гаргаж байгаа сэрэмжлүүлэг мэдээллийг байнга сонсож, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top