Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг өнөөдөр /2020.01.06/ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар Засгийн газраас хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулжээ.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд:
|
Аж ахуйн нэгжийн нэр |
Чиглэл |
Хаяг |
1 |
Тэргүүн трейд ХХК |
Спиртийн үйлдвэр |
Улаанбаатар |
2 |
Азык ХХК |
Архины үйлдвэр |
Баян-Өлгий |
3 |
Дарханмоунтайнс ХХК |
Архины үйлдвэр |
Дархан-Уул |
4 |
Хүнс төв ХХК |
Архины үйлдвэр |
Төв |
5 |
Сэлэнгэ шим ХХК |
Архины үйлдвэр |
Сэлэнгэ |
6 |
Бенедакт ХХК |
Архины үйлдвэр |
Улаанбаатар |
7 |
Трансин-Консульт ХХК |
Архины үйлдвэр |
Улаанбаатар |
8 |
Энигма ХХК |
Архины үйлдвэр |
Улаанбаатар |
9 |
Ентүм ХХК |
Архины үйлдвэр |
Говь-Алтай |
10 |
Түшиг Тулга трейд ХХК |
Дарсны үйлдвэр |
Улаанбаатар |
11 |
Ази Инвестмент Капитал групп ХХК |
Шар айрагны үйлдвэр |
Улаанбаатар |
12 |
Мини макро ХХК |
Шар айрагны үйлдвэр |
Улаанбаатар |
13 |
Интер стандарт брьюри ХХК |
Шар айрагны үйлдвэр |
Улаанбаатар |
14 |
Завхан баялаг ХХК |
Шар айрагны үйлдвэр |
Завхан |
Сэтгэгдэл ( 6 )
Шал худлаа. Аль хэдэн жилийн өмнө өөрсдөө үл ажиллагаагаа явуулж чадахгүй дампуурсан үйдвэрүүд л байна ш дээ.\n Нэг их зөрчилтэй газруудын үйл ажиллагаа зогсоож чадсан мэтээр улс төр хийхээ боливол яасан юм бэ.
Minii bodkhod edgeer uildveruud er ni uursduu uil ajillagaagaa zogsooson uildveruud yum bishuu end ajillaagui gazruudiin tusgai zuvshuurliig l khuchingui bolgosnoos bish ajillaj baigaad ni shalgalt khiigeegui l ba shdee eniigee tegeed neg ikh shalgalt khiij giiguulsen yum shig bichij tenegteed baikhiimaa bolgoochee ene chini tegeed ukhsen khuniig tsaazaar avlaa gedgees yalgaagui sonsogdood ba mergejliin khyanaltiinkhaan ajilaa jaakhanch gesen unemshiltei khiij bai
Энэ олон үйлдвэрээс шаардлага хангасан нэг л үйлдвэрийг үлдээх хэрэгтэй.
Хэн ч мэдэхгүй үйлдвэрүүд бна. Голдуу хөдөө аймгуудынх бололтой! Маш ихээр үйлдвэрлэдэг том үйлдвэрүүд бол ийм юманд өртдөггүй бололтой
Жижигүүд амжилт олохгүйээ. ..нухчагдаад зогсохгүй торгуулаад дууснаа..
Ymar saixan medee be, ingej tsegtslex tsag n bolson.