Газрын тосны үнэ өслөө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө 2020 оны гуравдугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны фьючерсийн үнэ Лондонгийн бирж дээр нэг баррель нь 70 ам.доллароос давж өсжээ.

Газрын тосны үнэ нэмэгдсэн нь Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас үүдэлтэй. Энэ сарын 3-нд Пентагон тусгай ажиллагаа явуулж, Иракийн Багдад хотын нисэх онгоцны буудал орчим Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын “Кудс” тусгай албаны тэргүүн, генерал Касем Сулейманий амийг хөнөөсний улмаас тус бүс нутаг дахь нөхцөл байдал хурцадсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар Ираны цэргийн гол стратегич гэгддэг Сулейманийн явж байсан цуваанд пуужингаар цохилт өгсөн юм. Энэ ажиллагаа нь батлан хамгаалах зорилготой байсан гэж Трампын засаг захиргаа мэдэгдэж байгаа бол Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл генерал Сулейманийг хөнөөсөн этгээдүүдээс өшөө авна хэмээн сүрдүүлээд байгаа юм. Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериштэй утсаар ярих үеэр эл халдлагыг АНУ-ын зүгээс явуулсан алан хядах ажиллагаа хэмээн нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top