- Кампучид тосонд шарсан аалз. Африкийн “пакот” хэмээх омгийнхон зочноо морин шоргоолжоор дайлна. Тэд шоргоолжийг амьдаар нь, шарж, хатааж, чанамал болгох зэргээр иддэг
- Хамгийн их ширхэгтэй болон vнэтэй хөзөрт генерал Д.П.Ивковын /1849-1912/ хувийн цуглуулга тооцогддог. Тэр хөзөр 2000 бэлэгдэл бvхий ширхэгтэй. Одоогоор Эрмитажад хадгалагдаж байна.
- Хятадууд акулийн сэрвээ эрчvvдийн чалхыг сайжруулдаг гэж vздэг. Тэр утгаараа энэ улсын бvх цаг vеийн хаад аварга загасны сэрвээг хэрэглэдэг байжээ.
- Дэлхий дээр хоёр сvлдтэй цорын ганц далбаатай улс бол Парагвай юм.
- Нацистийн “Дер Ангриф” хэмээх сонин 1941 онд “Орон бvх пролетари нар нэгдэгтvн” гэсэн уриатай хэвлэгдэж байжээ. Эх орны дайн хvртэл Германд “Майн 1”-ний баярыг тэмдэглэдэг байлаа.
- Домогт хөлбөмбөгчин Гарринчи 11 охинтой байв.
- 1985.12.05-нд Кристофер Форбс АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсоны гарын vсэгтэй “Лафит” хэмээх дарсыг 157.000 ам.доллараар худалдан авчээ. Энэ нь спиртийн төрлийн ундааны хамгийн vнэтэй наймаанд тооцогддог.
- Америкийн усанд сэлэлтийн тамирчин Марк Спиц 1972 оны Мюнхений Олимпод vнэмлэхvй дээд амжилтыг тогтоосон. Тэрээр сэлэлтийн долоон төрөлд долоон алт хvртэж дэлхийн долоон дээд амжилтыг шинэчилсэн.
- Хамгийн vнэтэй сортын төмс бол Францын La Bonnote. Ийм сортын төмс кг нь 500 евро
- Английн иргэн Бернард болон Ида Хигеботен нар 70 жил ханилсаныхаа баярыг тэмдэглэсэн билээ. Ингэхдээ тэд аль хэдийн 100 гараад байжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )