Виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдэд хүргэдэг болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн визийн зөвшөөрөл олгосон кодыг үүрэн телефоны хэрэглэгчдэд мессежээр илгээх боломжтой болжээ.

Тус байгууллагаас өмнө нь “Юнител”, “Скайтел” болон “Мобиком”-ын хэрэглэгчдэд мессежээр мэдээлж байсан бол энэ удаад “Жи мобайл”-ын сүлжээг нэмэлтээр оруулсан байна. Виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдэд мессежээр мэдээлснээр визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой болох юм.

Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 1800-1882 дугаарын утсаар тодруулах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top