Хятадад нууцлаг титэм вирусийн халдвараар нэг хүн нас барлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 11

Хятадын Ухань хотын эрүүл мэндийн комисс тус хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан нэг өвчтөн өнөөдөр нас барлаа гэж мэдээлжээ. Үл мэдэгдэх вирусээр халдварласан 41 хүний хоёр нь эмнэлгээс гарч, долоогийнх нь биеийн байдал хүнд хэвээр байна. Хятадын эрх баригчид үл мэдэгдэх уушгины хатгалгаагаар 59 хүн өвчилсөн тухай мэдээлж байсан ч Ухань хотын эрүүл мэндийн комисс шинэ төрлийн титэм вирусээр 41 хүн халдварласан гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Хятадын эрх баригчид болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн титэм вирус уушгины үл мэдэгдэх хатгалагаа уусгэгч болохыг баталсан. Энэ өвчин анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд 11 сая хүн амтай Ухань хотод бүртгэгдсэн юм. Эрүүл мэндийн комиссын мэдээллээр, 2020 оны нэгдүгээр сарын 3-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд өвчтнүүдийг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдварлаагүй ба хүнээс хүнд халдварласан сэжигтэй тохиолдол одоогоор гараагүй байна. Өвчтнүүдийн ихэнх нь Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах дээр ажилладаг хүмүүс бөгөөд энэ сарын 1-нээс хойш тус зах хаагдаад байгаа юм.

Хонконгийн эрх баригчид Уханиас ирсэн ханиадны шинж тэмдэгтэй 48 хүнийг эмнэлгийн үзлэгээр оруулсан ч нэг нь ч нууцлаг вирусээр халдварласан нь батлагдаагүй байна. Түүнчлэн, Тайвань нисэх онгоцны буудлуудад хорио цээрийн хяналт тогтоогоод байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.19) 2020 оны 01 сарын 11

Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the am

0  |  0
Top