Бритни СПИРС бойфренд Жейсон ТРАВИК гэгчтэй гэрлэхээр болсон мэдээлэл цацагдаж байна. Энэ удаа бүх зүйл ОК хэмээн дуучин бүсгүй итгэлтэй байгаа гэнэ. Тэрээр гэрлэлтээ Хавайд хийхээр төлөвлөсөн аж. Ирэх долоон сард Бритни, Жейсон хоёроос гадна супермодель Кейт МОСС мөн Монакогийн ханхүү АЛЬБЕРТ нар ч гэрлэнэ. Кейт Мосс, Жейми Хинс нар 07.02-нд Англи дахь гэрийнхээ ойролцоо сүмд гэрлэлтээ батлуулахаар болжээ. Хуриманд 300 гаруй зочид оролцоно. Харин Монакогийн ханхүү Альберт II усан сэлэлтийн Олимпийн аварга Шарлин Уиттсток гэх бүсгүйтэй хуримлана.
Р.Слава
slavaladar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )