Засгийн газар: Тэтгэврийг 30 хүртэл мянган төгрөгөөр нэмжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Hуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд олны анхаарлын төвд буй тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай. 

Тэтгэвэр нэмэх хүрээнд Засгийн газраас 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянгааасс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа аж.

Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 188 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 123 мянга 100 төгрөг, бусад асаргааны тэтгэмжийг 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоожээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.19) 2020 оны 01 сарын 29

тэтгэвэрт гарахдаа цалингийн зээлтэй байсан иргэдийг тэтгэврийн зээл тэглэхэд хамруулж өгөөч тэд чинь зээлээ тэтгэврээрээ л төлж байгаа шүү дээ\n

0  |  0
Зочин (103.212.119.107) 2020 оны 01 сарын 22

30 мянгаар нэмлээ гэх сайд нь 40 мянга л гэх мэдэн будилчих юмаа

0  |  0
Зочин(66.181.161.3) 2020 оны 01 сарын 22

Яасан сайхан мэдээ вэ? Тэтгэврийн зөрүүг 25 мянгаар холдуулаад, :5 мянгаар ойртуулсан байна шүү дээ. Мөн ч ухаантай хүмүүс дээр заларч байгаа юм байна даа.

0  |  0
зочин(66.181.161.25) 2020 оны 01 сарын 22

битгий шогт яасан нөгөө 50% нэмэхээ бүр больчихооч бүү доромжил

0  |  0
Top