Гэдэсний халдварт өвчний эх үүсвэр буурцагны соёолж

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 12

 

 Германд гэдэсний халдварт өвчнөөр 29 иргэн нас барж 3000 хүнд уг өвчний нян илэрсэн байна. Тус улсын мэргэжилтнүүд өвчний эх уурхайг тогтоохоор шуурхай ажиллаж байгаа ч илрүүлж чадахгүй байгаа. Эрдэмтэд буурцагны соёолжийг идсэн хүмүүс түүнийг огт хэрэглээгүйтэй нь харьцуулахад уг өвчний халдвар авах нь ес дахин илүү байна хэмээн онцолсон байна. Гэдэсний хурц халдварт өвчин мөн Голланд, Испанид ч илэрсэн аж. Эрүүлийг хамгаалах мэргэжилтнүүд "хар жагсаалт"-даа лооль, салатны навч, буурцагны соёо, өргөст хэмх зэргийг оруулж, ард иргэддээ тэдгээрийг хүнсэндээ хэрэглэхээс түр татгалзахыг зөвлөсөн. Харин өчигдөр хийсэн мэдэгдлийн дараа тэд соёолжноос бусад ногоонд тавьсан хоригоо цуцалснаа мэдэгджээ.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu