#1 СААРАЛ ЖАГСААЛТ: МОНГОЛ УЛС ЭХНИЙ ТАЙЛАНГАА ХАМГААЛЖЭЭ
Монгол Улсын холбогдох байгууллагын төлөөллүүд ФАТФ-ын Хамтарсан бүлгийн хуралдаанд ТАЙЛАНГАА хамгаалахаар Бээжинд очсон тухай энэ сарын 17-нд мэдээлж байсан. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс эхний тайлангаа хамгаалаад ирснийг бататган мэдээлэл өгч байна. Тэрбээр “ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт эхний тайлангаа хамгаалаад ирлээ. Хамтарсан бүлэг Монгол Улсыг богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, 6 чиглэлээр өгсөн арга хэмжээний 3-ыг хэрэгжүүлсэн гэж үзлээ. ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа 4 сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалаад ирлээ.
#2 КОРОНАВИРУС ГЕНИЙН ШИНЭ ХОСЛОЛ БОЛОХЫГ ТОГТООЛОО
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт нь Хятад улс дахь онцгой байдал гэж нэрлээд, олон улсын хэмжээнд зарлахад эрт байна гэж үзжээ. ДЭМБ-ын онцгой байдлын хороо ирэх сарын 2-3-нд дахин хуралдах бөгөөд коронавирусийн халдварын аюулын түвшинг үргэлжлүүлэн үнэлсээр байна гэж ДЭМБ-ын Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Өнөөг хүртэл хийсэн шинжилгээний үр дүнд үндэслэн эрдэмтэд шинэ төрлийн коронавирус нь сарьсан багваахайд илэрсэн коронавирус, үл мэдэгдэх эх үүсвэрээс үүссэн коронавирусийн генийн шинэ хослол болохыг тогтоожээ. Үргэлжлүүлэн судалсны үр дүнд тэд бусад амьтдаас могой эл вирусийн эх үүсвэр байх өндөр магадлалтайг тогтоож, Өмнөд Хятадын эрээн могой болон Хятадын наж могойд маш төстэй вирус илрүүлсэн байна.
#3 Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮН ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВД ХАНДЛАА
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр ЦЕГ-ын дарга, бригадын генерал С.Баатаржавд хандлаа. Тэрбээр гомдолдоо "Талийгаач Б-гийн ар гэрийнхний зүгээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулж байна" хэмээн онцолжээ.
#4 Ч.САНЖААДАМБА НАРЫН БӨХЧҮҮД МҮБХ-НД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Улсын аварга Ч. Санжаадамба “Барилдаж байгаа бөхчүүдийн эрх ашиг маш их хөндөгдөж байна. Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Допингийн шинжилгээ авах үйл явцыг тодорхой болгоё” гэв.
#5 Х.МОНГОЛЖИН: БИ ӨӨРИЙГӨӨ ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН ГЭДГИЙГ МЭДДЭГ
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 5 нас хүрч байна. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 сек 25 доль цагт 3.5 кг жинтэй, 50 см өндөртэй охин мэндэлсэн нь Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон юм. Охины аав Х.Хатанболдын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин нэрийг охинд өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )