ЗИНДАА 2020.01.28 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

#1 ЭМЯ МЭДЭЭЛЛЭЭ ЗАЛРУУЛЖ, АВСТРАЛИД ОЧСОН МОНГОЛ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙГ МЭДЭГДЛЭЭ
 

БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас нэгдүгээр сарын 19-нд Австралийн Мельбурн хотод очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар өнөөдөр /2020.01.28/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл дараа нь дээрх мэдээллийг залруулан, дахин мэдээлэл хийж, монгол иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй болохыг ЭМЯ албан ёсоор мэдэгдлээ.


Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "12:28 минутад Австрали улсын Эрүүл мэндийн газраас Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар туссан гэх мэдээллийг ХӨСҮТ-д ирүүлсэн. Бид 14:40 минутад Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож, мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн халдвар аваагүй, халдвар авсан хүнтэй онгоцонд ниссэн гэсэн мэдээллийг өглөө.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 СУРВАЛЖИЛГА: “НАРАНТУУЛ” ЗАХ ЭЛ ХУЛЬ БОЛЖ, ХУДАЛДАН АВАЛТ БУУРЧЭЭ
 

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа” коронавирусийн шинэ халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш халдварт өртсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хятад Улстай хил залгаа оршдог Монгол Улсыг “өндөр эрсдэлтэй бүс” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үнэлсэн. Тиймээс их, дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаанд зогсоосон. Түүнчлэн шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг Монголд төдийгүй халдвар тархсан улс орнуудад уриалсаар байна. Хил залгаа оронд шинэ коронавирус тархаж, Цагаан сарын баяр ойртож байгаа энэ өдрүүдэд иргэдийн хамгийн ихээр худалдан авалт хийдэг “Нарантуул” зах, "Бөмбөгөр", "Алтжин" худалдааны төвд нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


 #4 ХИЛИЙН БООМТООР ЗОРЧИХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА
 

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргасан билээ.

Энэ дагуу өнөөдрөөс буу 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийж эхэлсэн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 КОБИ БРАЙАНТЫН НИСДЭГ ТЭРЭГ ХАР ХАЙРЦАГГҮЙ БАЙСНЫГ ТОГТООЛОО
 

АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын хорооны шалгалтаар Коби Брайантын осолдсон онгоц хар хайрцгаар тоноглогдоогүй байсныг тогтоожээ. Тиймээс ослын үеийн бодит байдлыг тогтооход улам хүнд болж байгаа юм.

Үндэсний тээврийн аюулгүй байдлын хорооны гишүүн Женнифер Хомендигийн тайланд дараах зүйлсийг дурджээ. Нисдэг тэрэг үүлний давхаргатай тулж, хяналтаа алдсан тул зүүн тал руугаа эргэж 12 минутын турш эргэлдсэн байна. Нисдэг тэрэг хэтэрхий доогуур нисэж байсан учраас толгод мөргөсөн байж болзошгүй аж.

Ослын улмаас нисдэг тэрэгний их бие 180 гаруй метр газарт шидэгдсэн нь нотлох баримт цуглуулахад бэрхшээл учруулж буй ажээ. Нисдэг тэрэг хамгийн сүүлд орон нутгийн цагаар 2020.01.27-ны 09:45 цагт хяналтын дэлгэцэд үзэгдээд, удалгүй холбоо тасарсан аж.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДЭЛХИЙД АДЛАГДСАН УХАНЬ ХОТЫНХОН ӨӨРСДӨДӨӨ УРАМ ӨГЛӨӨ
 

Коронавирусийн голомт болж, дэлхий дахинд ад үзэгдсэн БНХАУ-ын Ухань хотынхон өөрсдийгөө дэмжсэн, сэтгэл санаагаа сэргээх зорилготой нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгууллаа.

Малайз зэрэг зарим улс Ухань хотын иргэдийг хүлээн авахгүй гэж мэдэгдэн, зарим газарт Ухань гэдэг нэр “тахал” гэдэг үгтэй ижил мэт болж, дэлхий даяар ад үзэгдэж байгаа тус хотынхон өөрөө өөрсдийгөө дэмжихгүй бол хэн ч тэднийг тоохгүй гэдгийг ухаарчээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top