БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас нэгдүгээр сарын 19-нд Австралийн Мельбурн хотод очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар өнөөдөр /2020.01.28/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл дараа нь дээрх мэдээллийг залруулан, дахин мэдээлэл хийж, монгол иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй болохыг ЭМЯ албан ёсоор мэдэгдлээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "12:28 минутад Австрали улсын Эрүүл мэндийн газраас Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар туссан гэх мэдээллийг ХӨСҮТ-д ирүүлсэн. Бид 14:40 минутад Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож, мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн халдвар аваагүй, халдвар авсан хүнтэй онгоцонд ниссэн гэсэн мэдээллийг өглөө. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу тухайн онгоц бүх зорчигчдыг эргэж дуудаж хянасан гэсэн мэдээллийг ДЭМБ-аас мэдээлсэн. Монгол Улсын иргэний хувьд нэгдүгээр сарын 19-нд Гуанжугаас Австралийн Мельбурн хотод очиж, нэгдүгээр сарын сарын 25-нд Австралийн Мельбурн хотоос Хонконгоор дамжин Монголд ирсэн байгаа. Коронавирусийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр зэргийн хавьтальд орсон учир тусгаарлаж, шинжилгээ авна. Бид тухайн иргэнтэй холбогдоход ямар нэгэн зовиур байхгүй гэсэн мэдээллийг өгсөн" гэв.
Сэтгэгдэл ( 14 )
ЭМЯ - ны гадаад харилцааны хэлтэст байгаа англи хэлтэй орчуулагч нарын хэлний түвшинг харуулчихлаа. Арын хаалганы хэлмэрчээс болж ард түмнийг айдаст авахуулчихлаа. Вирус илэрсэн хүнтэй танай иргэн хамт явжээ гэхийг танай иргэнээс вирус илэрлээ гэж орчуулахаар яа наа. Сарангэрэл сайдын гадны хүнтэй хийсэн уулзалтыг цаад тал ер нь ойлгосон болов уу. Ийм ийм ажил хийсэн гэж хэлсэнийг ийм ажил хийгээгүй гэж орчуулж чадах улсууд яаманд чинь байна Сайд аа
Araichdee buhel buten usliin yam bj heltei tolgoitoi hun Alga uu ard irgedeesee dor medeeleltei bj bh yumaa
Эмя эцсийн мөч хүртэл гүрийх юм байна л даа . Хамгийн сүүлчийн будмал ажилтанг нь үхэхээр л бид бүгдийг мэдэх юм байна .
Гурвалжин будаа
Та нарт хэлээд байхад битгий манараад байгаач ээ
2 say-r torgo erguu huuriig\n
2 say-r torgo erguu huuriig\n
яаанаа яанаа монголд байгаа юм байна даа
асуу асуудлаа шийд
Said taigaa taarsan tosliin mongond tsatgaltaad tenegresen heden avgai naraa solibol yadgin be EMYa
Said taigaa taarsan tosliin mongond tsatgaltaad tenegresen heden avgai naraa solibol yadgin be EMYa
уйддымуу яадын сданууд
odoo mongold baygaa yum uu ? naana chini anmgli kheltey amitan bayna uu?
asuudlyg todruulj bayj medeelel uguuchee, orkuud chini duwchignuud ekhelsen