Хөвсгөлийн Овоотын ордыг ухахын тулд “Аспайр майнинг” ХХК нутгийн иргэдэд өвс тарааж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Хоймор нутаг Хөвсгөлийг ухах санаархал бодитой ажил болон хэрэгжиж эхэлжээ. “Аспайр майнинг” компани Хятадын ”Sinosteel” групптэй хамтран Овоотын ордыг ухах 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар ийнхүү Хөвсгөлийг уул уурхайн бүс нутаг болгох ажил цаг өдрөөр хэмжигдэн урагшилж байна. Тус компани төслийн сурталчилгаандаа урлагийнхныг ашиглаад зогссонгүй. Уул уурхайн олборлолт явуулахад хамгийн их саад болдог нутгийн иргэд, малчдын амыг таглах, төслөө дэмжүүлэх башир арга хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг тэргүүтнүүд монголчуудын үнэт өв, Монголын хойморь нутаг Хөвсгөл аймгийн газар нутгаар “барьцаалж”, Хятадын ”Sinosteel” групптэй Овоотын ордыг ухах 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар ийнхүү Хөвсгөл уул уурхайн бүс нутаг болох тодорхой болоод байна.  

Овоотын нүүрсний орд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт оршдог бөгөөд тусгай зөвшөөрөлд багтсан талбай нь бараг 3-4 багийн нутгийг хамарч байгаа юм. Иймд “Аспайр майнинг” компанийн удирдлагууд лицензтэй талбайд багтсан багийн малчид төдийгүй Цэцэрлэг сумын бүх багийнхныг эсэргүүцлийг нь намжааж, зөөлрүүлэхийн тулд өрх бүрт нийт 50 гаруй сая төгрөгийн өвс, тэжээл тарааж эхэлсэн гэх мэдээллийг иргэд өгч байна. 

Нутгийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар, “Аспайр майнинг” компани Цэцэрлэг сумын бүх багийн өрх тус бүрт 1-3 шуудай тэжээл бэлэглэж, үүнийхээ хариуд малчдаас гарын үсэг авч, баталгаажуулж байгаа гэнэ.

Ингэж цуглуулсан гарын үсгээ уурхайн ажил эхлүүлэх үеэр ашиглах байх хэмээн сэрдэж байгаагаа эх сурвалж ярилаа. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум нь нийт 7 багтай бөгөөд хүн амынх нь тоо ойролцоогоор 5200 гаруй аж.

Энэ талаар хөндсөн сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэнгийн нийтлэлийг уншихыг санал болгож байна.
 

Холбоотой нийтлэл

Хоймор нутаг ХӨВСГӨЛИЙГ ухаж эхлэх нь

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотгойд иргэн(192.82.67.141) 2020 оны 06 сарын 01

Монгол хүн хятадаас уурхайг авсан нь бахархууштай

0  |  0
Зочин(202.126.88.41) 2020 оны 05 сарын 29

Шуналд дайсан урвагчийг короноо аваасай.

0  |  0
Zochin(66.181.177.20) 2020 оны 03 сарын 09

Гарын үсгийг иргэдийн биеээр зуруулаагүй

0  |  0
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Төмөр замаар халхавчилч ухах шунал

0  |  0
Иргэн(66.181.161.73) 2020 оны 02 сарын 24

Түүх давтагдаж байх шиг . Тэртээ 1756 онд . Чингис хааны алтан ургын хүн хотгойдын Чингүнжав манжын эсрэг тэмцэлд босон тэмцэхэд түүнииг барьж бослогыг даруулахаар манжын хаан чин ван цэнгүнжавыг илгээж тэр дархад зайсан азарын туслалцаагаар чингүнжавыг гэр бүлиин хүмүүсиин хамт барьж авч халуун зоосны нүхээр махыг нь огтолсоор тамлан алсан . Гэтэл одоо цэрэнпунцаг гэдэг нөхөр хятадуудтай хамтраад .аймгын дарга дархад дарга ганболдын зөвшөөрлөөр хотгойдын нутагыг ухахаар ирж байдаг . Цэнгүнжав цэрэнпунцаг ,дархадын азар зайсан , аймгын дархад дарга ганболд .сонин тохиолдол юмаа .

0  |  0
ӨМӨӨРӨХҮЙ(103.57.92.92) 2020 оны 02 сарын 07

СЭТГҮҮЛЧИД ХАЛУУН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ЭСЭРГҮҮЦЭГЧ БОЛ УРВАГЧ.ГАЗАР УХАЖ,БАЙГАЛЬ СҮЙТГЭН АШИГТ МАЛТМАЛ ХУЛГАЙЛАХ НЬ ”БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БИШ. ХАРИН СҮЙТГЭЛ.”

0  |  0
стрелок(103.57.92.92) 2020 оны 02 сарын 07

кх кх кх кх .......кх кх ........Хармсахад оройтно шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Зочин(59.153.112.205) 2020 оны 02 сарын 09

Яасан шуналтай муу новш вэ.Тэгж дураараа дургихгүй шүү\n

0  |  1
Зочин(103.212.116.135) 2020 оны 02 сарын 07

Одоо ганцхан Хөвсгөл аймаг үлдсэн шүү Цэрэнпунцагаа

0  |  1
Иргэн(66.181.176.213) 2020 оны 02 сарын 06

Зээлийн гэрээг чинь зүгээр хоёр компаний хооронд хийгээд л хэн ч хамаагүй гарын үсэг зурдаг болчихсон юмуу. Тэгээд тэр 100 сая доллерыг хэн юунд зориулж авч байгаа юм. Энэ талаараа тодруулж бичээч

0  |  0
Бичих сэдэв олдохгүй(202.126.89.179) 2020 оны 02 сарын 07

Энэ сэтгүүлч одоо боль оо! Нийтлэл биш, “мундаг сэтгүүлч” гэсэн нэр төр олж авах гэсэн популист-коммунист ухуулга байна. “Хятадууд Дорнодын газрын тосыг сорж аваад хил давуулж байна!” гэсэн бас нэг иймэрхүү тэнэг нийтлэл гарч байсан. Бүтээн байгуулалтыг хараар будахаа больж үз. Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт чамайг, улс орныг тэжээж байгааг үл тоомсорлож, хувийн нэр төр олж авах гэсэн хар амиа бодсон арчаагүй бичээч байна, чи!

1  |  1
монгол хүн(66.181.176.93) 2020 оны 02 сарын 05

Үнэн юм уу? Цэрэнпунцаг арай газар нутгаараа оролдохгүй байлгүй дээ .

0  |  0
Зочин(202.126.89.132) 2020 оны 02 сарын 06

Газар нутаг ухах гээд байгаа нөхдүүдтэй ясаа цайтал тэмцэнэ бөөгөөр идүүлнэ

1  |  1
Зочин(202.126.89.132) 2020 оны 02 сарын 06

Газар нутгаа ухаад хөгждөг бол. Монгол аль хэзээний хөгжих болсон африкийн ядуу орнууд газараа ухаад ядуурал өвчин гуйланчлалд нэрвэгдснээс өөр зүйл авчраагүй Нүүдэлчин монголчууд бид малынхаа буянхишгийг хүртэж уул усаа дээдлэн шүтэж хамгаалж ирсэн түүхтэй бидэнд өндөр барилга элдэв хиймэл хортой хоол хувцас хэрэггүй биднийг хөгжүүлэх тэжээх зүйл бол бидний нүүдэлчин соёл иргэншил юм\n\n

2  |  1
Зочин(202.126.89.132) 2020 оны 02 сарын 06

Эх оронч Чингүнжавын үр сад минь нутгаа арайч ухуулахгүй байлгүйдээ.81 зоосны нүхээр цувиулж бидний өвөгийг хороосон бузар түүхийг мартах ёсгүй үүнийг санах бүр зүрхэнд цус хурдаг юм.юун газар шороогоо хятадтай хамтарсан хулгайч нарт ухуулах нь бүү хэл сонсохоос зүрхний хилэн хөдлөөд байна

1  |  0
Зочин(202.126.89.132) 2020 оны 02 сарын 05

Яасан ч ухуулаж болохгүй нутаг чинь шороо тоосонд дарагдаж хүн малтайгаа хордож өвчин эмгэг хавдараар өвдөж үхэх аяул ирнэ төмөр зам тавих юм бол Хөвсгөлийн баялагийг. Өдөр шөнөгүй урагшаа зөөж ухсан нүх ширгэсэн гол нуур ихэс дээдсээсээ шүтэж ашиглаж ирсэн хаанаас ч олохгүй сайхан хангай маань орвонгоороо эргэж хортой шороон овоолго ухсан болно.Нутгийн ард иргэдийг гарын үсэг зуруулахдаа жаахан зшйлээр хуураад цаашид газар нутгийг нь хэдэн 10 гаагаар нь хашиж аваад ойртсон хүн малыг буудаж хөөх болно энэ бол уурхай нэртэй хулгайчууудын жинхэнэ аарга гэдэг нь ил болсон зшйл шүүдээ.

0  |  0
Ану(192.82.69.35) 2020 оны 02 сарын 05

Чулуунчимэг энэ хүнтэй найзалж Болдыг хаях шалтаг болсон гэсэн үү. Таарсан таар шуудай дүүрэн нүгэлтэнгүүд юмдаа

0  |  0
Зочин(66.181.161.11) 2020 оны 02 сарын 06

Улс хогжие л гэж байгаа бол уул уурхайн дэд бутэцээ бий болгох хэрэгтэй ганцхан тор гол эзэмшигч нь байж баядгийнхаа ашгийг олон тумэнд ээ хкртээх нь чуъал

0  |  2
Зочин(202.126.89.157) 2020 оны 02 сарын 05

Босоонууд нь ядарсан амьтан модоор зодохоор ийм том загаснуудыг зоддог бол ч

0  |  1
Zochin (91.166.193.217) 2020 оны 02 сарын 05

Mongoliin swiss miny hezeech zovchoorch bolohgui!!!

1  |  0
Цогоо(192.82.68.33) 2020 оны 02 сарын 05

Бүү ухуул БОЛОХГҮЙ тараагаад өгч байгаа юмыг нь ав . Гарын үсэг зурж болохгүй.

1  |  0
irgen(202.126.89.49) 2020 оны 02 сарын 05

alt sandailsan guilgachid Nerendee taarsan yum yridag nuhud bn. Ashiglah ni zov. Ghdee yaj gdg dr tur shiidver gargah ystoi. Gevch turd bgaa hed ni heden urlag sportiin holdvvnvvd ulsaa geh setgelgv hukgaichuud. Setgel bailaa ch byad ni hvrehgvi

0  |  2
Us(103.57.94.13) 2020 оны 02 сарын 05

Abah geed zvtgeed bgaa nobshnuudaas gants 2 ig ni l zolgvi ybdal bolgochihooch tegeel dahij huutsulduhuu bolino

1  |  0
Tes gol(122.201.24.189) 2020 оны 02 сарын 05

Bosoo hoh Mongolchuud maani ochood burgas, hus modoor banzdaad alaad ogoosei bilee.

4  |  0
Цэцэрлэг(202.21.108.55) 2020 оны 02 сарын 05

Энэ уурхайг 50 жил ухаж байна одоо бөх ухахаар атаархаад байгаа юм уу

0  |  3
Нутаг(192.82.68.133) 2020 оны 02 сарын 04

Л.ТӨМӨР БААТАР ГЭЖ ХӨВСГӨЛЫН ЭЗЭН ЮМ ГЭНЭ ЭЭ ЭНЭ КОМПАНД ГАЗАР НУТАГ УУЛ УС ӨӨРӨӨ АВСАН БАЙСАН ЛЕЦИНЦ АРД ИРГЭД БҮГДЫГ НЬ ЗАРСАН ГЭНЭ ЭЭ ХӨӨРХИЙ

0  |  0
Би(202.55.188.86) 2020 оны 02 сарын 06

Ганцхан Хөвсгөлийг хөндөхгүй орхиж чадахгүй байгаа юм байх даа. Тэр гарьд ч билүү горьд ч билүү нөхөр чи өчнөөн жил архи үйлдвэрлэсэн, ханаж цадаагүй юмуу. Одоо болно ш дээ, үхэхдээ аваад үхэж чадахгүй, үр хүүхэд чинь олигтойхон аваад явж чадахгүй бол ийм их хөрөнгөөр юугаа хийнэ. Үйлийн үр гэж байдаг гэж сонссон л байлтай.

6  |  0
Zochin(66.181.191.37) 2020 оны 01 сарын 29

төмөр замын тэзү эерэг гарсан гээд блоомбергтв-ээр гарсан

0  |  0
Zochin(202.4.248.65) 2020 оны 02 сарын 05

3 саяхан хүнтэй байж бараг бүх нутгаа ухах хэрэг байхгүй шүү дээ.

4  |  0
Ок(122.201.31.12) 2020 оны 02 сарын 06

Ашиглах хэрэгтэй шүү дээ

0  |  7
иргэн(103.57.94.63) 2020 оны 02 сарын 07

Зөвшөөрлийг нь олгоод хяналтаа сайжруулаад, орон нутагтаа татварыг нь хуримтулулаад төмөр замыг нь бариулчихвал миний Хөвсгөл нутаг бүр хөгжих гээд байдаг. Төмөр зөмтай болчихвол Хөвсгөл нуурийг зорих жуулчдын тоо хэд дахин өсөх нь ойлгомжтой. Гэтэл хэдэн тэнэгүүдээс болж гацаад байдаг.

3  |  5
!!!!!!!!!!!!(49.0.137.164) 2020 оны 02 сарын 05

Uhuulaj Er bolohgui Hoimor nutag ariun Tagshin yum shuu !!!

3  |  0
Top