Тэсийн голыг устгах төлөвлөгөө ба Увс нуурыг залгих задаргаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Тэсийн гол Монголоос гараад ОХУ-аас эргээд Монгол руу орж ирж байгаа хэсэг

“ЭКОЛОГИЙН ЦАГ”: Тогтвортой хөгжил, экосистемийн тэнцвэрт байдал, уур амьсгалын өөрчлөлт, баялгийн тэгш хаваарилалт, агаар, хөрс, ус, хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын асуудал манай багийн байнгын сэдэв байна. “ЭКОЛОГИЙН ЦАГ”-ийн багийн ахлагч, продюсероор сэтгүүлч Х.Мандахбаяр ажиллах бөгөөд гишүүд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин, экологийн сэдвээр дагнан мэргэшсэн сэтгүүлчдийн баг байна. “Экологийн цаг”-аар хөндөх эхний сэдэв Увс аймгийн экосистемийн тэнцвэрт байдлын асуудлыг онцоллоо.


ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ЭКОСИСТЕМИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ХӨВСГӨЛ, ЗАВХАН, УВСЫНХАНД ХАМГААС ИХ ХАМААТАЙ

...Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлаа байгальд хаяна. Ийн золиосолсны дүнд бензин, тос борлуулж ашиг олно. Бусад нь хэрэгцээгээ хангана. Харин үйлдвэрлэлийн явцад хөрс, агаарын бохирдол улам нэмэгдэж, бүс нутагт амьсгалын замын өвчлөл ихсэж байх жишээтэй.

Ийм байдал олон улсын хэмжээний худалдаанд ч нийтлэг ажиглагддаг. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хамгийн тансаг, үнэлгээ өндөр сам хорхой үржүүлэхийн тулд эрүүл газрыг ухаж, хэдэн сая жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаяж хиймэл нуур байгуулдаг. Экосистемийг ингэж бүхэлд нь устгаж, дахиж хэзээ ч сэргэхгүйгээр  өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй. Байгалиа сүйтгэгчид бүс нутгаараа хохирдог бичигдээгүй хууль дэлхийд үйлчилж байна. Тэгвэл “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хэрэгжүүлж эхэлсэн “Овоот” төслийг Тэсийн голоор малгайлан Увс нуурт нялзаагаад буйн учрыг танд тайлбарлая.

 

Барьцаа-3

“Аспайр Майнинг Лимитед” ХХК коксжих нүүрсний “Овоот” төслийг хэрэгжүүлэхийн тулд Тэсийн гол, цаашлаад Увс нуурыг барьцаалан золиосолж байна гээд хэлчихмээр байна. ЯАГААД? Энэ асуултад хариулахын тулд эхлээд Тэсийн голын талаар танин мэдэхүйн товч ойлголт өгье. Тэс нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ЭХ ОРОНЧ хэмээн нэрлэдэг. Ийн хүндэтгэн овоглосон учир нь Тэсийн гол ОХУ-ын нутаг руу урсч гараад эргээд Монголдоо орж ирж, усаа Увс нуурт цутгадаг буянтай рашаан. Адаг орчимдоо хэд салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй экосистемийг цогцлоожээ. Эх болон дээд хэсэгтээ ой модтой уулын дундуур, доод болон адаг хэсэгтээ хээр цөлөрхөг газраар урсдаг гол.

Олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг нэгэн чухал газар нутаг. Монгол Улсын “Улаан ном”-д орсон ховор болон нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар хун, хуруут хун, релик цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог, жороо тоодог, уран шувуу, усны цагаан сүүлт бүргэд, хошуу галуу зэрэг олон зүйлийн шувуу Тэсийн ай савд нутагладаг юм. Шугуйд нь “Улаан ном”-д орсон ховордож байгаа зэгсний гахай, Азийн минж, эрээн хүрнэ, усны булга, Сибирийн гүлмэр, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, ойн солонго, ширх зэрэг олон зүйлийн хөхтөн бас бий. Олон салаалсан хэсэгт улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий баруун Монголын хэв шинжийн алаг өвст үетэнт, улалжит нуга, алаг цоог төгөл гээд Тэсийн голын ай савын байгалийн өвөрмөц тогтоцынх нь талаар гайхам сайхныг өгүүлэн хүүрнэмээр маш их мэдээлэл байна.
 

Овоотын сав газрын тойм зураг ба Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн соронзон


Гэтэл “Аспайр Майнинг”-ийн эзэмшиж байгаа лицензтэй талбайн нэг хэсэгт Тэсийн голын эх багтчихаж. Эх сурвалжийн мэдээлснээр “Овоотын нүүрсний орд ашиглалтад орж, олборлолт хийж эхлэхэд Тэсийн голын эх, орчны бүс өртөнө. Хөрс хуулалт Тэсийн голын дагуу 30-40 км үргэлжлэх тооцоолол бий. Энэ төсөөлөл дахиад ч нэмэгдэх магадлалтай. Ер нь энэ орд газрын нүүрсийг олборлохын тулд их хэмжээний талбайд тэсэлгээ хийнэ, хөрс хуулна. Үүний дүнд мөнх цэвдэг хайлна, булаг шанд ширгэнэ, гүний усны түвшин мэдэгдэхүйц доошилно. Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй байгаль орчны доройтол ойрын хэдэн жилдээ тасралтгүй явагдана. Аажимдаа бүс нутгийн хэмжээнд нүүрлэх экологийн сүйрлийн талаар төсөөлөхөд ч бэрх байна” хэмээн анхаарууллаа. “Овоот”-ын төслийг Тэсийн голоор малгайлан Увс нуурыг залгих задаргаа болгон нялзаасан шалтгаан энэ.

 

Барьцаа-4

2019 оны есдүгээр сарын 5. Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулсан санал дэмжигдэв. Есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 22 газрын жагсаалтад шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан юм. Бүр тодорхой хэлбэл, Тэсийн голын 369630,89 га, Булнайн нуруу, Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл 266762.28 га газрыг улсын тусгай хамгаалалтад оруулж, хуулиар дархлан хамгаалаад байна. Ингэснээр цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газруудаа онгон дагшнаар нь үлдээх гэсэн Монгол төрийн чин хүсэл эндээс харагдаж байна.

Гэвч одоогоор Тэсийн голын 369630,89 га газрыг хамгаалалтад авах ажлын хэрэгжилт тун тааруу. “Эхний ээлжинд Тэсийн голын сав газрын хамгаалалтын захиргааг байгуулах ёстой. Хамгаалалтын захиргааг байгуулах ажил одоогоор судалгааны түвшинд байгаа. Төсөв, санхүүжилт тодорхой болсны дараа тендер зарлана гээд дүрэм журмын дагуу ажил өрнөнө” гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

Хуульд зааснаар, улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмал ашиглах бүү хэл хайхыг, уул уурхайн чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Зөвхөн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар тодорхой стандарт, журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Үүнтэй холбоотойгоор тусгай хамгаалалтад авсан газарт олгосон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалдаг журамтай. Нэг талаараа энэ нь бидний хувьд Хоймор нутгаа, Тэсийн голын ай савыг ухуулахгүй байх маш том барьцаа болж байгаа юм.
 

Овоот төслийн ажлын талбайн дэд бүтцийн талаар санал дэвшүүлсэн төлөвлөлт, ашиглалтын тусгай зөвшөөрөл болон зэргэлдээх хайгуулын талбайн зураг


“Аспайр майнинг” компанийн эзэмшлийн лицензүүдийн хуулийн этгээдийн тодорхойлолтыг дахин сануулъя. Тус компанийн Монгол Улсад бүртгэлтэй охин компани “Хургатай хайрхан” нь Могойн голын хөндийд 5758 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ нь “Овоот” гэж нэрлэсэн орд. Түүнчлэн Хуримтын хөндийд “Хуримт-1” нэртэй 5551 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд “Овоот Коал Майнинг” охин компаниараа дамжуулан Могойн голын хөндийн ойролцоо 1800 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл давхар авсан байна.

Магадгүй, тус компанийн ашиглалт явуулах талбайн зураг, хилийн цэс нь Тэсийн голыг эхийг тэс хөндлөн дайраагүй байж болно. Гэхдээ сав газраар нь, бүс нутгаар нь харах ёстойг мартаж болохгүй. Экосистем гэдэг бие биенээсээ хамааралтай гинжин хэлхээ бүхий нэгэн цогц бодгаль гэдгийг дахин дахин сануулая. Цогцоор нь харвал, сайн чанарын нүүрсний арвин нөөцтэй, баялгийн үүц нуугдан буй Цэцэрлэг сумын байгаль, экосистемийн тэнцвэрт байдал хэрхэхээс, хэрхэн хамгаалахаас Хөвсгөл, Завхан, Увс аймгийн ирээдүй шалтгаална гэсэн үг.

Хөвсгөлийн тайга, ой мод нь өөртөө шингээж, тогтоон барьсан усаа нөөцлөн, гантай, хуурайшилттай үед эргээд хүн зон, байгаль дэлхийг тэтгэдэг ачтан. Хангайн нурууны өвөр бэл, Монгол Алтай нурууны араас эх аван урсах голууд эдгээр уулын хөндийд нийлж олон тооны нуурын сүлжээг бий болгодог юм. Бүр тодорхой хэлбэл, энэ сүлжээнд Ховд, Завхан голын сав газар, Бөөнцагаан, Орог, Таацын цагаан нуур, Байдраг, Таацын болон Түйн гол, Тэсийн голын сав газар багтдаг. Эдгээрийг нийтэд нь Монгол орны гадагш урсгалгүй усны ай сав хэмээн нэрлэдэг юм. Ийн онцолж тодотгоод байгаа шалтгаан нь, Тэсийн голын сав газарт уул уурхайн төсөл хэрэгжүүлэх нь монголчууд төдийгүй хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг гэдгийг “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн удирдлагуудад, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг танд анхааруулмаар байна.

Нийтлэлийг “Экологийн цаг”-ийн багийн гишүүн,

БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

Үргэлжлэл бий...


Өмнөх нийтлэл: Хоймор нутаг ХӨВСГӨЛИЙГ ухаж эхлэх нь

 

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.164) 2020 оны 05 сарын 12

заавал увс нуур, тэсийн голыг хужаагийн гар хөл болсон шуналтай этгээд устгаж, залгих ёстой юм уу.

0  |  1
Бөх биш Бах мэлхий(139.5.217.165) 2020 оны 05 сарын 09

Монгол бөхчүүд гэж яасан арчаагүй новшнууд бэ. Барилдвал жудаг ярьж байгаад бүгд найраа, авилгал, даваа зарна. Уг нь Монголын ард түмний хайраар өдий зэрэгт хүрсэн хүмүүс шүү дээ. Бизнес хийж болно жудагтай баймаар байна штээ.

1  |  0
Эх оронч (107.77.231.129) 2020 оны 05 сарын 09

Цэрэнпунцаг чи архиар маш олон хvнийг хордуулсан одоо Газар нутгыг минь хорлон сvйтгэж байна. чиний емхий бузар шуналт хорон сэтгэл ханах болоогvй юу?!?!?! там гэж нэг аймаар юм байдаг юм шvv!!!!!!!!!!!

1  |  0
Зочин Цогоо(202.55.188.33) 2020 оны 05 сарын 12

Цэрэнпунцаг минь Эх оронч сэтгэлээр эр хүний жудаг заагаад энэ ажлаа бүр мѳсѳн орхих нь зѳв! Ингэвэл ттанд Эх орон, ард түмэн тань байтугай Эх дэлхий маань баярлах болно. Ирээдүй хойч үе маань бахархах болно. Хамтдаа бодъё, хамтдаа зѳвлѳлдье, хайраар шийдье... Цэрэнпунцагаа!!! ... Баярт мѳчийг хамтдаа тэмдэглэцгээе

1  |  1
Зочин Цогоо(202.55.188.33) 2020 оны 05 сарын 12

Цэрэнпунцаг минь Эх оронч сэтгэлээр эр хүний жудаг заагаад энэ ажлаа бүр мѳсѳн орхих нь зѳв! Ингэвэл ттанд Эх орон, ард түмэн тань байтугай Эх дэлхий маань баярлах болно. Ирээдүй хойч үе маань бахархах болно. Хамтдаа бодъё, хамтдаа зѳвлѳлдье, хайраар шийдье... Цэрэнпунцагаа!!! ... Баярт мѳчийг хамтдаа тэмдэглэцгээе

1  |  1
Зочин Цогоо(202.55.188.33) 2020 оны 05 сарын 12

Цэрэнпунцаг минь Эх оронч сэтгэлээр эр хүний жудаг заагаад энэ ажлаа бүр мѳсѳн орхих нь зѳв! Ингэвэл ттанд Эх орон, ард түмэн тань байтугай Эх дэлхий маань баярлах болно. Ирээдүй хойч үе маань бахархах болно. Хамтдаа бодъё, хамтдаа зѳвлѳлдье, хайраар шийдье... Цэрэнпунцагаа!!! ... Баярт мѳчийг хамтдаа тэмдэглэцгээе

2  |  1
Зочин Цогоо(202.55.188.33) 2020 оны 05 сарын 12

Цэрэнпунцаг минь Эх оронч сэтгэлээр эр хүний жудаг заагаад энэ ажлаа бүр мѳсѳн орхих нь зѳв! Ингэвэл ттанд Эх орон, ард түмэн тань байтугай Эх дэлхий маань баярлах болно. Ирээдүй хойч үе маань бахархах болно. Хамтдаа бодъё, хамтдаа зѳвлѳлдье, хайраар шийдье... Цэрэнпунцагаа!!! ... Баярт мѳчийг хамтдаа тэмдэглэцгээе

1  |  1
Т.Нямдэндэв(66.181.161.122) 2020 оны 05 сарын 09

Сүүлийн жилүүдэд газар нутаг руугаа мөн ч их дайрлаа. Одоо болилдоо. Тэнд чинь монгол хүн амьдардаг юм. Эх орныхоо байгалийн тогтолцоог мэдэхгүй дарганцаруудаас эх нутаг сүйрч байна. Хүн эхлээд гишгэж яваа газраа хайрлах ёстой юм шүү.

1  |  0
Зочин(203.91.115.56) 2020 оны 05 сарын 09

Тэсийн голын эхийг ухуулж яасан ч болохгүй ганц Цэцэрлэгийнхан биш Завханы аймгийн Асгат сум Баянтэс сум Тэс сум Увс аймгийн Таван Тэс сумын хүн мал ундаалдаг Ээж болсон Тэсийн гол бид хамтарч тэмцэнэ ухана гэж горьд

4  |  1
Зочин(203.91.115.56) 2020 оны 05 сарын 13

Тэсийн голын эхийг ухуулж яасан ч болохгүй ганц Цэцэрлэгийнхан биш Завханы аймгийн Асгат сум Баянтэс сум Тэс сум Увс аймгийн Таван Тэс сумын хүн мал ундаалдаг Ээж болсон Тэсийн гол бид хамтарч тэмцэнэ ухана гэж горьд

3  |  1
зочин(202.126.89.116) 2020 оны 05 сарын 09

энэ мандахбаяр гэж хаана уурхай байна тэнд шантааж хийж явхымаа. Ханаж цаддаггүй сда вэ\n

1  |  1
Bayar(66.181.161.49) 2020 оны 05 сарын 07

Bitiii hudalaa shaagaad bail daa Tesiin goltoi ymarch hamaagui ter tusamaa Tesiin goliin ehees 40.50 d km zaitai ymaa. Odoo ajillaj bgaa Mogoin uurhai l hajuud ym shu de

1  |  0
Zochin(202.126.89.68) 2020 оны 05 сарын 07

Нүүрсээ ашиглахгүйгээр монгол орон маань яах билээ бараг л модгүй болоод байна нүүрс хэрэглэхгүй бол мод хэрэглэх болно тэгвэл мод авлаа гээд өөрөө өөрсдийнхөө эсрэг тэмцээд галаа ч түлэхгүйгээр амьдарч чадах болов уу даа . Нөгөө хий энэ тэрээр ажилдаг юм нь арай бидний өргөн хэрэглээ болох болоогүй бололтой

1  |  0
Мөнхбаяр(66.181.161.92) 2020 оны 05 сарын 09

Газар нутагаа хамгаалъя. БУУРАЛ ДЭЭДСИЙН МИНЬ ХАЙРЛАЖ ТАХИЖ ШҮТЭЖ БАЙСАН УУЛ УС УРГАМАЛ АМЬТАНГ БИД ЗӨВӨӨР ХАДГАЛЖ ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ

2  |  1
Zochin(66.181.188.131) 2020 оны 05 сарын 07

Монгол улс 2030 он хүртэл уул уурхайгүйгээр хөгжих боломжгүй гэх статистикын судалгаа гарсан гэхдээ уул уурхайгаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа

1  |  1
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм уул уурхай гэхээр байгалыг сүйтгэдэг гэж ойлгодог цаг өнгөрсөн хорвоогын хамгийн агуу юм энгийнээс үүнийг тэнэг ард түмэнд тараавал буян болно

0  |  0
Ganbaatarh(66.181.161.75) 2020 оны 05 сарын 07

hoimor nutgaa hamgaalya

1  |  1
Ааг(202.55.188.40) 2020 оны 05 сарын 07

Улстөрчид минь 5толгой .Оюутолгой Эрдэнэт гээд ашиглаж байгаа ордуудаа зөв ашиглаад явбал дотооддоо боловсруулах үйлдвэр хөгжүүлбэл заавал эх байгалиа ухаад байх шаардлагагүй л баймаар .Цөлжилт хөрсний доройтол билчээрийн хомсдол энэ бүхэн бодлогогүй эмх замбараагүй уул уурхайтай л холбоотой шүү

1  |  0
Zochin(64.119.21.110) 2020 оны 05 сарын 07

Nutgaa uhahaas oor ajil hiij amidralaa zalguul!!!!

1  |  0
Цэцэрлэг(202.126.89.101) 2020 оны 05 сарын 07

Хөвсгөлийн ажилтай орлоготой байлгах хамгийн том ганцхан төсөл

1  |  4
Б(202.126.89.101) 2020 оны 05 сарын 07

Цэцэрлэг сумынхан бид ажилтай орлоготой байхыг хүсэж байна

1  |  3
Цэц(202.179.31.51) 2020 оны 05 сарын 07

71 оноос могойн голыг ухлаа Тэсийн гол яаагаачгүй бна .Булнай нуруу хаа хамаагүй хол хавьтах ч үгүй. Их бурах юм даа

1  |  5
Газар нутагаа хайрла(202.126.89.145) 2020 оны 05 сарын 07

Газар нутагаа ухаж сүйтгэж биш оюун ухаанаа ажилуулж, хойч үедээ байгалиа яаж хайрлаж хамгаалдагийг өөрсдөө бид харуулах хэрэгтэй. Шунал ихэдвэл шулам болно. Тэсийн голоор минь битгий оролдоорой.

2  |  0
Uhah heregtei (66.181.161.9) 2020 оны 02 сарын 02

Uhah heregtei! Mongold mungu heregtei bna!!!

0  |  2
Иргэн(59.153.114.249) 2020 оны 01 сарын 31

Яасанч ухуулж болохгүй бид газар нутгаа хайрлаж тэмцэхгүй бол сэтгэлгүй луйварчид хүчгүй төр хоёр хайрлахгүй гэдэг ойлгомжтой! Болохгүй бол зэвсэг барин тэмцэхэд бэлэн байна! Хөөж зайлуулья Ард түмэн минь!!!

0  |  0
би(66.181.160.47) 2020 оны 01 сарын 30

хөөе ингэж яасанч болохгүй шүү хайран нутаг минь

1  |  0
huu(77.111.245.52) 2020 оны 05 сарын 08

uvsiinhand tosov ogohoo boliyo oo, yun surtein haiguul sh dee

2  |  4
huu(77.111.245.52) 2020 оны 05 сарын 08

uvsiinhand tosov ogohoo boliyo oo, yun surtein haiguul sh dee

0  |  4
Зочин(202.126.88.159) 2020 оны 02 сарын 03

Чиний яриад байгаа энэ газар 50н жил ашигласан одоо ч ашиглаж буй уурхай байдаг юм шүү

1  |  1
Зочин(202.126.88.159) 2020 оны 02 сарын 03

Чиний яриад байгаа энэ газар 50н жил ашигласан одоо ч ашиглаж буй уурхай байдаг юм шүү

1  |  1
Иргэн(202.21.108.48) 2020 оны 01 сарын 30

Лиценци нэртэй цаасыг нь хүчингүй болгож, хөөж гаргах хэрэгтэй! Шуналтай бөхчүүд одоо алга болцгоо доо

2  |  0
Багабандь(150.129.143.247) 2020 оны 01 сарын 30

Багабандийн энэ бох одоо болисон нь дээр

1  |  0
Багабандь(150.129.143.247) 2020 оны 01 сарын 30

Багабандийн энэ бох одоо болисон нь дээр

1  |  0
Багабандь(150.129.143.247) 2020 оны 01 сарын 30

Багабандийн энэ бох одоо болисон нь дээр

0  |  0
Багабандь(150.129.143.247) 2020 оны 01 сарын 30

Багабандийн энэ бох одоо болисон нь дээр

0  |  0
Багабандь(150.129.143.247) 2020 оны 02 сарын 02

Багабандийн энэ бох одоо болисон нь дээр

0  |  1
Хилэн(103.212.116.64) 2020 оны 01 сарын 30

Долоон уулын цаана хүн амьтан мэдэхгүй зарга хийж чадахгүй гэдэг бодолоор хүрз жоотуугаа бариад явах бодолтой хүмүүс байгаа шүүү...\nҮйл тамаа эдлэх гээгүй бол уул хайрхад багахан оролдоорой доо...

0  |  0
Иргэн(202.126.89.215) 2020 оны 01 сарын 30

Газар харагдвал ухаж,ус үзэгдвэл угааж болно бодоо юу.Тэрийг модон толгойтой төрд шургалсан ЗООСОН НҮДЭТ дарга нар мэддэггүй юм.Тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд өөрсдөө мэддэг юм

4  |  0
zochin(103.10.22.73) 2020 оны 01 сарын 30

Zuvshuurul ugsun gazart ni heleech. Zuvshuuruugui bol iim asuudal uusehgui. Turduu l heleech. Huvitsaa ezemshigch end ymar hamaatai ym be? Chi ch gesen tavantolgoin huvitsaa ezemshigch bizdee, tuuntei adil huvitsaa l ezemshigch shuu dee. Ymar ch buteen baiguulalt hiij uzeegui, ulsaa hugjuuleh talaar boddoggui hunii ner gutaah gesen oroldlogo baina. Medleg hurimtluulj baij bichih heregtei. Yu ch medehgui hunii bugsnii alchuur bolood yahav de

2  |  0
Хөх Хөвсгөл(202.126.89.215) 2020 оны 02 сарын 02

Ухуулахгүй гүйцээ.

4  |  1
zochin(103.10.23.218) 2020 оны 01 сарын 30

INGEED SOLIOROOD AJIL HIILGEHGUIMAA ED EH ORONCHID BISH GADNII HATGAASAND ORJ MONGOLRUU HURUNGU ORUULALTIIG ZOGSOOJ OROS HYTADIIN GAR HARSAN GUILGACHIN BOLGOH YAVUULGA\\D AVTSAN ETGEEDUUD TEDNIIG BUU SONS

1  |  0
zochin(202.179.31.26) 2020 оны 02 сарын 02

ard tumen temtsej zogsooh heregtei

3  |  0
zochin(202.179.31.26) 2020 оны 02 сарын 02

ard tumen temtsej zogsooh heregtei

3  |  0
Top