Хоймор нутаг ХӨВСГӨЛИЙГ ухаж эхлэх нь

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

“ЭКОЛОГИЙН ЦАГ”: Тогтвортой хөгжил, экосистемийн тэнцвэрт байдал, уур амьсгалын өөрчлөлт, баялгийн тэгш хаваарилалт, агаар, хөрс, ус, хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын асуудал манай багийн байнгын сэдэв байна. “ЭКОЛОГИЙН ЦАГ”-ийн багийн ахлагч, продюсероор сэтгүүлч Х.Мандахбаяр ажиллах бөгөөд нийгэм, гишүүд нь эдийн засаг, байгаль орчин, экологийн сэдвээр дагнан мэргэшсэн сэтгүүлчдийн баг байна. “Экологийн цаг”-аар хөндөх эхний сэдэв Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийн экосистемийн тэнцвэрт байдлын асуудлыг онцоллоо.

“...Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг Хөвсгөлийн сав газар, экосистемийн тэнцвэрт байдалтай шууд холбоотой гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Хөвсгөл нуур шиг цэнгэг усны асар том нөөц, Хөвсгөлийн тайга шиг тийм том хүчилтөрөгчийн үйлдвэр Монголд өөр байгаа гэж үү. Томоохон голуудын эх ундарга, биологийн олон төрөл зүйлийн диваажингийн орон болсон энэ нутгаас Монгол угсаатны буурал түүхийг салган ойлгох аргагүй.

Бид хоймор нутгаа хамгаалах тэмцлээ яг одооноос эхлүүлж байгаагаа үүгээр дуулгаж байна. Бидний тэмцлийг Хөвсгөл нутгийнхан, хоймор нутгаа хайрладаг монгол хүн бүр уухайлан дэмжинэ гэдэгт итгэж байна...” хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр пэйж хуудсаараа дамжуулан мессеж нисгэлээ, өчигдөр. Тэгвэл хоймор нутаг Хөвсгөлд яг ямар аюул нүүрлээд байгааг уншигч танд хүргэе.

БАРЬЦАА-1

2019 оны арванхоёдугаар сарын 10. Завхан аймгийн харъяат, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг БНХАУ-ын ”Sinosteel” групптэй энэ өдөр Хөвсгөлийн Овоотын ордыг ухах 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх мэдээлэл хэд хэдэн сайт, сонинд гарсан. Энэ бол монголчуудын буюу ард түмний баялгийг гаднын компанийн дансанд “байршуулж, барьцаалсан” үйлдэл байсан юм. Одоогоор ”Sinosteel” групптэй яг ямар нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан, хэдэн хувийн хүү төлсний эцэст хэчнээн жилийн дараа ашиг хүртэх вэ гээд олон мэдээлэл нууц байна.

“Аспайр майнинг” компанийн эзэмшлийн лицензүүдийн хуулийн этгээдийн тодорхойлолттой танилцана уу. Хуримт-1 XV-014510, Овоот MV-017098 дугаартай тусгай зөвшөөрөл нь Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хургатай хайрхан” ХХК-ийн захирал Д.Ачит-Эрдэнэ гэх хүний нэр дээр байдаг юм байна. XV-014510 Хуримт-1 тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нь 569.23 га бөгөөд 2008 онд анх 20 жилийн хугацаатайгаар авчээ. Харин MV-017098 дугаартай Овоотын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нь 5144.04 га талбай бөгөөд 2042 он хүртэл 30 жилийн хугацаатай эзэмшиж байна. 

Монгол Улсын валютын нөөц, алтны сан хөмрөг арвижиж үржихээс илүү газар шороо, гол ус, ой хөвчөө хамгаалах асуудал чухал гэдгийг өдгөө хүн бүр ойлгохтойгоо болчихлоо. ХХI зуунд экосистемийн ядуурал улам бүр нэмэгдэж, ган цөлжилт бүх дэлхийг нөмөрнө гэсэн судлаачдын анхааруулга хоосон таамаг биш нь нотлогдсоор байна. Байгалийн гамшиг, цэвэр усны хомсдол хүн төрөлхтнийг сөхрүүлж эхэллээ. Цөлжсөн, ширгэсэн, шатсан, бохирдсон талаарх хар мэдээний архив асар богино хугацаанд зузаарсаар. Дэлхийд Монгол Улс цөлжилтийн дунд болон хүчтэй зэрэглэлд хамаарах болов. Одоогийн байдлаар газар нутгийн минь 80-аад хувь цөлжилтөд өртөөд байна. Энэ гамшиг биш гэж үү.

Чухам ийм гамшиг нүүрлэхийн цагт монголчуудын сүүлчийн хоргодох газар нь Хөвсгөлийн бүс нутаг байна хэмээн дэлхийн эрдэмтэд тооцоолж тодорхойлсон нь ч учиртай. Тэртээ 30 гаруй жилийн өмнө Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийн ачаар Хөвсгөл уул уурхайн олборлолтын нөлөөллөөс хамгаалагдаж байсан түүхтэй.

БАРЬЦАА-2:

Газар нутгаа уул уурхайгүй бүс болгоно гэж өнгөрсөн хавар зарласан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ч барьцаанд оржээ. Тэрбээр “Бид төрийн өндөр түвшинд шийдвэрлэсэн ажлыг үгүйсгэж чадахгүй. Могойн гол руу төмөр зам тавьж, тэндээс нүүрс экспортлохыг дэмжинэ” хэмээн зарлаадахав. Тэрчлэн хэдхэн хоногийн өмнө “Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжих зорилготой. Гэхдээ төмөр зам ганцхан Хөвсгөл аймгийн асуудал биш. Монгол Улсын хөгжлийн асуудал. Би аймгийн удирдлагын хувьд төмөр замыг эсэргүүцэж байна, дэмжиж байна гэдэгтээ гол нь биш. Монгол Улсын хөгжлийн бодлогыг Хөвсгөл аймаг засаг захиргааны нэгжийн хувьд биелүүлж, ажиллах үүрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа уул уурхайг дэмжих болсон шалтгаанаа төмөр замд нялзааж орхилоо.

Харамсалтай нь, Овоотын ордыг ухахаар зэхсэн санаархлын гол түгжээ болоод байгаа төмөр зам мөрөөдлийн мөнгөн гүүр болоход ойрхон байна. Түүх сөхье. “Жем интернэшнл” компанийн эзэн Ц.Цэрэнпунцаг, “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нарын монголчууд хувьцааных нь 30 гаруй хувийг эзэмшдэг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитед” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Могойн голын хөндийд 240 гаруй сая тонн хагас коксжих нүүрс олборлох боломжтой орд нээж, нөөцийг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 онд батлуулжээ.

2015 оны наймдугаар сар. Засгийн газартай “Эрдэнэт-Овоот” чиглэлд төмөр зам тавих “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Аспайр майнинг лимитед” компани тавьсан төмөр замаа 30 жил ашиглаад, Монголын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Тус компани төлөвлөсөн ёсоор энэ онд 547 км төмөр зам тавих техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж дууссанаа мэдэгдлээ.

2015 оны зургаадугаар сарын 4. “...Монгол Улсын Засгийн газартай хийх концессийн гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр төмөр замыг хэзээ нэгэн цагт төрд хүлээлгэн өгнө. Энэ зам бол Хөвсгөл-Улаанбаатар хот хоорондын тээврийн зардлыг 70 хүртэл хувиар бууруулах том төсөл. Төр эгүүлэн авсныхаа дараа зориулалтын дагуу ашиглаж, төслийн өмнө ба ашиглах үе, хүлээлгэн өгсний дараа ч хоймор нутгийн хөгжилд тус дэмээ өгсөөр байх болно...” хэмээн "Аспайр Майнинг” компанийн удирдлагууд албан ёсоор мэдэгдэж байв.

2019 оны долоодугаар сарын 10. Харин одоо тус компанийн байр суурь эргэчихээд сууж байна. "Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очирын өөрийн сайтдаа байршуулсан ярилцлагаас эшлэе. “...Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх талаар яригдаж байна. Урьд нь бид төмөр зам барих хувилбарыг тавьж байсан бол одоо авто зам барих хувилбарыг судалж байна. Авто зам нь богино болон дунд хугацаандаа үр өгөөжтэйболомжийн хувилбар байж болох юм. Судалгаа нь эцэслэгдэхээр шийдвэрээ гаргана.

Мэдээж энэ бүх технологийн шийдлүүдийг сонгохдоо орон нутгийн иргэд, хөгжлийн асуудлыг авч үзэж байгаа. Энэ бол хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд, мөн монгол хүнийхээ хувьд ч байх ёстой асуудал. Орон нутгийн иргэдэд авто замыг хөгжүүлэх, хэрэглэх сонирхол байгаа. Тийм бол төв суурин газраар дайрч явах уу, өөр чиглэлээр явах уу гэх мэтээр маршрут ямар байх тал дээр хэд хэдэн хувилбараар судалж байна...” хэмээн өгүүлсэн байх юм.

Нийтлэлийг “Экологийн цаг”-ийн багийн гишүүн,

БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 62 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.76.54) 2020 оны 03 сарын 13

Уурын галт тэрэг л байгалд хортой болохоос ер нь төмөр замын тээврийг дэлхийн дулааралын үед илүүд үзэж байна

0  |  0
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Алтнаас үнэтэй төмөр зам

0  |  0
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Яагаад монгол улс 2030 он хүртэл уул уурхайгүйгээр хөгжихгүй гэх судалгаа гарсан болоо эрдэмтэдийн бүтээлийг дэмжихгүй бол яаж дэлхийн дулааралтай тэмцэх юм бэ

0  |  0
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Газраас алт ухаж авахаар дэлхий ээжийн эрхтэнг идэж байгаа хоцрогдсон арга айспир майнинг төмөр замаар халхавчилж нүүрсээ гргах

0  |  0
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Хөвсгөлийн удганууд онгодоо буулгаж төмөр замаар халхавчилж нүүрс зөөх бүр фосфоритыг ухах төмөр замын тэзү хийсэнийг

0  |  0
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Өөр зорилгоор төмөр зам тавихад экологид хоргүй

0  |  0
зочин(122.201.22.162) 2020 оны 02 сарын 11

Хөвсгөлд уурхай ашиглаж болохгүй. Хөвсгөлийн зам нүүрс тээврийн зам болж бут үсрэх юм байна.

0  |  0
Aspire Mining (202.126.89.8) 2020 оны 02 сарын 09

Ene company chin ХҮН namiinhan baidag gej sonsson. Huvsguliig l taivan orhioroi. Uur huseh yum alga.

0  |  0
бат(103.10.22.31) 2020 оны 02 сарын 09

хэрхэвч ухуулж болохгүй. Хѳвсгѳлийнхѳн босно шүү. Тэгж ч туйлуулахгүй байх. мѳнгѳнд донтсон хүнд эх орноо хайрлах сэтгэл хамхуул мэт хийсээд алга болдог

0  |  0
Зочин(103.212.117.35) 2020 оны 02 сарын 08

Төр засаг гэж байна уу Ганцхан үлдсэн Хөвсгөл аймагаа битгий ухаж сүйтгээчээ МАН төр барьж байгаа биз дээ

0  |  0
Хөвсгөлийн хүү(202.126.89.237) 2020 оны 02 сарын 08

Ухуулж болохгүй. Уух ус нүүрснээс үнэтэй.Бүр аминаас ч үнэтэй шүү.

0  |  0
Дархад (122.201.31.37) 2020 оны 02 сарын 04

Аймагын засаг Ганболд яг юу хийж сандал бөглөж сууна вэ?

0  |  0
Эсэргүү(103.212.116.64) 2020 оны 02 сарын 08

Хуучин уурхай ашиглаж байгаа нэрээр пи ар хийхээ болиоо...наад мангасуудын чинь ухах одооны ”хүрзээр” ухах хоёр тэнгэр газрын ялгаатай...хэдэн жилийн дотор ухаж дуусгана гэснийг нь уншчихаад юм ярьж бай...\nНүүрсний уурхай нь Могойт голын хөндийд байрлах гэж байгааг анзаараарай...тэр хөндий там болохлоор юу болно гэж бодож бна...тэнэг л биш бол наад ажлаа больсон нь өлзийтэй л байх шүүүү.....шуналтангуудаааа....

2  |  0
Zochin(150.129.141.204) 2020 оны 02 сарын 08

Тавантолгой зүүнбаянгын төмөр зам эхлүүлцэн байхад эрдэнэт овоотын зам барих нь шунал нуугдаад

0  |  1
Zochin(150.129.141.204) 2020 оны 02 сарын 03

аиспир маининг малчдаас санал авах нь өрөөсгөл хөвсгөлийн хот сумдаас санал авч замаа барь

0  |  0
Мөнх(66.181.177.178) 2020 оны 02 сарын 08

Хөвсгөл ,хэнтий ,хангай, алтай ,гээд эднээс эхтэй хэдэн гол мөрөн ,булаг ,нуур , байна .эднийгээ л” хамгаалж” чадахгүй бол цаашид бид ,хөгжил дэвшил ,энэ тэр юу ч ярих хэрэггүй..!!!!

1  |  0
Хотгойдын удам(103.57.95.199) 2020 оны 02 сарын 08

За хэтэрхий мэргэн жараахайнуудаа энэ нүүрсний уурхайг 50 гаруй жил ашиглаад хоёр аймгийн хэрэгцээнд хэрэглэсээр ирсэн юм шүү дээ, худлаа хөөрцөглөж хэрэггүй би өөрөө тэр нутаг усанд төрж өссөн юмшүү

1  |  2
Иргэн(103.57.92.137) 2020 оны 02 сарын 09

Яасанч ухуулж болохгүй Хөвсгөл нутгийн ардууд аа! Бүүр болохгүй бол зэвсэглэн хөдлөхөд яадгийн яасан шуналтай новшнууд вэ! Энэ хүчгүй төрийн үед газар нутгаа ард түмэн хамгаалах ёстой! Ерөнхий сайд аа энэ луйварчдын үйлдлийг зогсоогооч зөвшөөрлийг нь цуцлаач гэж ард түмэн шаардаж байна!!!

3  |  0
Цэцэрлэг(202.21.108.202) 2020 оны 02 сарын 08

Могойн голын нүүрснийг 50 жил ухаж байна хуучин уурхай

0  |  1
иргэд олон түмэн(66.181.183.206) 2020 оны 02 сарын 09

Бурхан минь арайч үгүй байлгүйдээ,нэг үеэ бодвол газар нутаг уул усаа гэсэн халх монгол сэтгэлтэй хүн ЕС байгаадаа,түүнд л найдах юм,манайхан ч өөрт л ашиг унаж байвал юугаач хайрлахгүй улс шүү?ямар сайндаа Сүхбаатарынхаа талбайг таллаад зарчихсан байсан гээ биздээ.

2  |  0
Хариуцлагатай уу(202.126.89.106) 2020 оны 02 сарын 09

Энэ төслөө явуулаач ээ. Аль эртний Овоотын төсөл ш дээ. Хэрвээ хятадын ч юм уу олигархуудын орд байсан бол зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эхэлцэн байгаа ш дэ. Хариуцлагатай уул уурхай Алтны нинжа нараа ялгаж салгамаар юм.

0  |  2
Иргэн(66.181.178.196) 2020 оны 02 сарын 09

Ёстой буу барьж нэгийг алвал ничээ 2 ыг албал хожоо гээд үзнэ дээ

0  |  1
Иргэн(66.181.178.196) 2020 оны 02 сарын 02

mnbvc(193.154.239.137) 2020 оны 02 сарын 08

tserenpuntsagaa shunal chin shulam bolloo

1  |  0
Zochin(202.179.27.26) 2024 оны 02 сарын 05

TEMTSEECHEE !!! Hovsgold humuus n bii bizdee!v Mongolchuud erh choloonii temtslee ehelsen shuu. Dornod, Omnogovi, Dornogovi .. geed ardiin zasgiihan hyatadiin gar hol bologchidiin esreg ardiin huvisgal ehelsen.

2  |  0
зочин(202.179.31.90) 2020 оны 02 сарын 08

Ямар гээчийн шунал энэ монгол хүмүүст туссад байнаа. Эх орноо, өөрсдийн амьдрах нутаг усаа хамгаалах сэтгэлтэй баймаар юм аа. Энэ нэг хэдэн бөхчүүд дандаа ийм балиар юмтай хутгалдчихсан байх юм аа. Ядаж байхад Монголоо гэсэн сэтгэлгүй юмнууд. Тэр найраагаа хийгээд ноцолдсон болоод явж байхгүй, яасан их шунал вэ? Үр хүүхдээ яаж амвдар гэж боддог юм болоо. Хэлэх ч үг алга. Ерөнхий сайд минь үүнийг анхааралдаа аваасай.\n

1  |  0
хэрүүлч өвгөн(66.181.160.122) 2020 оны 02 сарын 08

УИХ-ын гишүүн Мөнхбаатар зөвшөөрсөн юм уу? Одоо юу? Тэгж ухуулахгүй шүү.

1  |  0
Тайг(66.181.164.207) 2020 оны 02 сарын 08

БИД ЭХ ОРНОО ГАЗАР НУТГАА УХУУЛАХГҮЙ. ТЭМЦЭНЭЭ.

1  |  0
Тайг(66.181.164.207) 2020 оны 02 сарын 08

БИД ЭХ ОРНОО ГАЗАР НУТГАА УХУУЛАХГҮЙ. ТЭМЦЭНЭЭ.

1  |  0
Тайг(66.181.164.207) 2020 оны 02 сарын 09

БИД ЭХ ОРНОО ГАЗАР НУТГАА УХУУЛАХГҮЙ. ТЭМЦЭНЭЭ.

2  |  0
Тайг(66.181.164.207) 2020 оны 02 сарын 08

БИД ЭХ ОРНОО ГАЗАР НУТГАА УХУУЛАХГҮЙ. ТЭМЦЭНЭЭ.

1  |  0
Тайг(66.181.164.207) 2020 оны 02 сарын 08

БИД ЭХ ОРНОО ГАЗАР НУТГАА УХУУЛАХГҮЙ. ТЭМЦЭНЭЭ.

1  |  0
Нарангэрэл(202.131.231.86) 2020 оны 01 сарын 30

энэ бөх нэртэй новш яахлаарай нутгийнхаа хаа сайгүй ухаж малтаж байдаг хулгайч вэ. яачихсан арчаагүй новш вэ

0  |  0
Zochin(66.181.191.37) 2020 оны 02 сарын 08

Сэтгүүлч цэвээнхэрлэн төмөр замын тэзү шудрага болсон үгүйг шалгаж байж айспир майнингыг шүүмжилээ

0  |  1
Zochin(66.181.191.37) 2020 оны 02 сарын 08

Төмөр замын тэзү-д байгал орчин хүмүүсийн суурьшилт эдийн засаг археологи гэсэн дөрвөн судалгааг хийдэг уурхай шиг том зайд тавьдаггүй

0  |  1
Zochin(66.181.191.37) 2020 оны 02 сарын 08

Ноён уул шиг хиргэсүүр байгаа биш төмөр зам тавих нь уурхай шиг архилеогын олдворыг сүйдлэхгүй давхар аялал жуулчлалын бүс болдогдогроо давуу

1  |  1
Иргэн(59.153.114.249) 2020 оны 02 сарын 09

Хоймор нутгийн болон Монголын ард түмэн энэ луйварчдын сайхан үгэнд хууртаж хэзээч газар нутгаа ухуулж болохгүй! Энэ сайхан үзэсгэлэнт байгалиа ухуулахгүй шүү! Хариуцлагагүй төртэй гадны гар хөл болсон нохдуудын үгэнд хэзээч орохгүй тэмцэх хэрэгтэй болохгүй бол зэвсэг барин тэмцэх ёстой!!! Аймаг орон нутгийн удирдлага нэртэй луйварчдыг дахин сонгож болохгүй шүү! Хөвсгөл нутагруу санаархсан хэнч бай ҮХЭЛ урд чинь байгаа гэдгийг сануулчихья !!!

2  |  0
зочин(66.181.161.59) 2020 оны 01 сарын 29

энэ төмөрбаатар бол маш их шуналтай зальтай хүн хөвсгөлийн төлөө сэтгэлгүй удмаараа шуналын туламнууд гэдгийг хөвсгөлийн ард түмэн мэднэээээээээ

0  |  0
зочин(66.181.161.59) 2020 оны 01 сарын 30

энэ төмөрбаатар бол маш их шуналтай зальтай хүн хөвсгөлийн төлөө сэтгэлгүй удмаараа шуналын туламнууд гэдгийг хөвсгөлийн ард түмэн мэднэээээээээ

1  |  0
G@NGST@(153.227.80.222) 2020 оны 02 сарын 08

Hoimor nutgiin harchuud sain eserguutseed muu pizdakuudiig uhuulahgui blgui dee, uhah gej ochson muu erguu, teneg pizdakuudiig ni shuud shaagaad unagaa Huvsgulchuudee!!!!!.....

1  |  0
Зочин(192.82.70.111) 2020 оны 02 сарын 08

Дэмжэж тархи угаасны хэрэггүй шүү байгалаа хайрлан хамгаалж амьдряа

1  |  1
Зочин(192.82.70.111) 2020 оны 02 сарын 08

Байгалаа хамгааляаа

1  |  1
Зочин(192.82.70.111) 2020 оны 02 сарын 08

Байгаль эвдлээд сүйтгээд байгаараа муусайн чөтгөрүүдээ

Zochin(103.10.22.73) 2020 оны 02 сарын 08

Mogoin golin nuursnii uurhain hajuud baigaa ym baina. Olborlohod yu ni bolohgui baigaa ym boldoo. Tegeed ch huvitsaa ezemshij baigaa humuusiin neriig todotgon bichseniig bodohod zugeer ulsturjij hunii her turd haldah gesen zuil l haragdaad baina. Iimerhuu ym bichij shantaajilj mungu nehdeg ene argaa bolison ni deer baih\n

0  |  1
Zochin(103.10.22.73) 2020 оны 02 сарын 08

Mogoin golin nuursnii uurhain hajuud baigaa ym baina. Olborlohod yu ni bolohgui baigaa ym boldoo. Tegeed ch huvitsaa ezemshij baigaa humuusiin neriig todotgon bichseniig bodohod zugeer ulsturjij hunii her turd haldah gesen zuil l haragdaad baina. Iimerhuu ym bichij shantaajilj mungu nehdeg ene argaa bolison ni deer baih daa\n

0  |  1
Zochin(103.10.22.73) 2020 оны 02 сарын 08

Mogoin golin nuursnii uurhain hajuud baigaa ym baina. Olborlohod yu ni bolohgui baigaa ym boldoo. Tegeed ch huvitsaa ezemshij baigaa humuusiin neriig todotgon bichseniig bodohod zugeer ulsturjij hunii her turd haldah gesen zuil l haragdaad baina. Iimerhuu ym bichij shantaajilj mungu nehdeg ene argaa bolison ni deer baih\n

0  |  1
Zochin(103.10.22.73) 2020 оны 02 сарын 08

Mogoin golin nuursnii uurhain hajuud baigaa ym baina. Olborlohod yu ni bolohgui baigaa ym boldoo. Tegeed ch huvitsaa ezemshij baigaa humuusiin neriig todotgon bichseniig bodohod zugeer ulsturjij hunii her turd haldah gesen zuil l haragdaad baina. Iimerhuu ym bichij shantaajilj mungu nehdeg ene argaa bolison ni deer baih\n

0  |  1
Хөвсгөл(202.179.31.84) 2020 оны 02 сарын 08

Энд сүртэй юм алга Хөвсгөл нуураас 300 гаруй км хол тэгээд ч хажууд нь 5 км зайтай уурхай олон жил ажилласан /Могойн гол/ ямар ч усны асуудал байхгүй зөв ашиглах нь зөвөө нэр хүнд хайсан гарууд их мэдэмхийрч олон юм бичих байх даа

зочин(64.119.18.170) 2020 оны 02 сарын 08

Нүүрс хангалттай ухагдсан ,байхал ,заавал ,хоймер ,нутгаа ухахнээ. Төмөр зам,тавина ,гэдэг ,бэлтгэл эхэлжээ. Тэмцэнэ ээ. Яасан ,шунал ,барагддаггүй ,юм ,бэ.

2  |  1
Зочин(202.9.46.42) 2020 оны 02 сарын 08

ЭНЭ АРАЙ ДЭНДЭХ НЬ ЭЭ. ХӨВСГӨЛӨӨ УХУУЛЖ ЯАГААД Ч БОЛОХГҮЙ ШҮҮ!!!

1  |  1
Зочин(202.9.46.42) 2020 оны 02 сарын 08

ЭНЭ АРАЙ ДЭНДЭХ НЬ ЭЭ. ХӨВСГӨЛӨӨ УХУУЛЖ ЯАГААД Ч БОЛОХГҮЙ ШҮҮ!!!

1  |  1
Зочин (122.201.31.185) 2020 оны 02 сарын 08

УАБЗ гэдэг 3 нохор энэ шийдвэрийг л гаргаж байгаа байлгуй, нилээд эрт Эрдэнэтээс Ховсголийн Могойн гол хуртэл Томор зам барина гэдгийг Засгийн газар баталлаа, гэсэн мэдээлэл гарсан даа, болохгуй л баймаар юм, Тор засаг дуугарах хэрэгтэй, болохгуй юмыг бол болохгуй шуу Дээ

Top