АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын оршин суугч 74 настай, Эрнестин Шеферд хамгийн хөгшин эмэгтэй тамирчин. Энэ нь түүнийг "Хамгийн хөгшин булчинлаг эмэгтэй" хэмээн Гиннесийн номд бичигдэхэд хүргэжээ. Э.Ш е ф е р д "Вашингтон Пост" сонинд өгсөн ярилцлагадаа "Хүмүүс намайг хөгшин гэдэггүй. Нас бол юу ч биш, зүгээр л тоо" гэжээ. Хатагтай Шеферд 1995 оны бүх Америкийн бодибилдингийн тэмцээний аварга Ионни Шамбургерийн удирдлага дор хичээллэдэг байна. Э.Шеферд өдөр бүр үүрийн 03:00 цагт босож, 10 гаруй км гүйдэг гэнэ. Мөн тэрбээр зөвхөн бор будаа, тахианы мах, ногоо, өндөг иддэг аж. Энэ бүгдээр өдөрт гурван удаа хооллодог бөгөөд амттан идэх дургүй аж. Тэр сүүлийн хориод жилийн амьдралаа бодибилдинг, хөнгөн атлетикт зориулжээ.
Түүний шүтээн нь Холливудын жүжигчин Силвестер Сталлоне.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )