Өмнөд Солонгос улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирустэй гэж оношлогдсон нэг хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр тус улсад коронавирусээр халдварлаад эдгэрсэн анхны тохиолдол болсон юм.
Эдгэрсэн өвчтөн нэгдүгээр сарын 24-ний өдөр коронавирусээр оношлогдон эмнэлэгт хэвтээд байжээ. Тэрээр нэгдүгээр сарын 22-ын өдөр халдварын голомт болсон Ухань хотоос нэгдүгээр сарын 22-ны өдөр эх орондоо ирсэн юм.
Өвчтөний хоолой өвдөх, амьсгал боогдох, хүчтэй ханиалгах зэрэг шинж тэмдгүүд арилж, хоёр удаагийн шинжилгээгээр коронавирусгүй гэж гарчээ.
Өмнө нь Өмнөд Солонгост коронавирусээр өвчилсөн өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан ч дээрх өвчтөн Өмнөд Солонгосын иргэн биш байсан юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр Өмнөд Солонгост 18 хүн коронавирусээр оношлогдон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байна.
Сэтгэгдэл ( 0 )