ЗИНДАА 2020.02.06 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

#1 "КАПИТАЛ"-ЫН ЗЭЭЛДЭГЧИД ӨР ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ ИЛ ТОД ЗАРЛАНА
 

Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр “Капитал” банк татан буугдаад арван сар болж байна. Тэгвэл өнөөдөр /2020.02.06/ “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл мэдээлэл хийлээ. Банкны эрх хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийгдсэн ажлын талаар мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 355 088 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 110.6 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулсан гэж Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш хэлж байна. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд өнгөрсөн арван сарын хугацаанд гарсан өөрчлөлтийг танилцууллаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Д.НЯМХҮҮ: КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ 7 ТОХИОЛДЛЫГ МОНГОЛД ШАЛГАЖ БАЙНА
 

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт тусгаарласан эмэгтэйн хариу сөрөг гарсан. Вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д БНСУ-аас ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний  хариу сөрөг гарсан, коронавирус илрээгүй. Орхон аймгийн сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр хариу нь гарна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: "МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ“ ГЭДЭГ, ХҮМҮҮС КАЗИНОД ОРДОГ Л БИЗ ДЭЭ
 


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан болон Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар “The Star Sydney” казинод орсон тухай мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нарын гишүүд “Монгол Улсад Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулж буйтай холбоотойгоор казинод орж танилцсан, туршлага судалсан, гэхдээ казино тоглоогүй” гэх тайлбарыг өгсөн. Гэвч хэд хоногийн өмнөөс тэдний казино тоглож буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, өнөөдөр /2020.02.06/ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казинод тоглож буй фото зураг мөн сошиал орчинд тарлаа

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ТУРКТ 179 ХҮНТЭЙ “BOEING 737” ОНГОЦ ОСОЛДЛОО
 

Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд өчигдөр орой /2020.02.05/ “Boeing 737” онгоц газардах үеэрээ сүйрчээ. Онгоцонд 179 хүн байсан бөгөөд нас барсан хүний тоог гурав гэж хамгийн сүүлд мэдээллээ. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожугийн мэдэгдсэнээр 157 хүн гэмтэж бэртсэн байна. “Pegasus” агаарын тээврийн компанийн онгоц Измирээс Истанбул руу нисэж ирсэн байжээ. Онгоц маш хүчтэй газардаж, хөөрөх-буух зурвасыг давж гаран дундуураа хуваагдаад дараа нь шатсан байна. Удалгүй гал сөнөөгчид ирж галыг түргэн шуурхай унтраажээ. Boeing 737” онгоц осолдох үед аадар бороо орж байсан аж. Ослын дараа Истанбулын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулсан байна. 179 зорчигчийн 20 гаруй нь гаднын орны иргэд байжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ТУЛААНЫ ӨМНӨ | Н.ТӨГСЦОГТЫН ТӨГС АМЖИЛТЫН ТҮҮХ
 


Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри “Бага” Рассельтай IBO холбооны дэлхийн аварга, Монголын боксчин “King Tug” Нямбаярын Төгсцогт 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тулалдана. Тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 000 хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох юм.  Гэри Рассель-Н.Төгсцогт нарын энэ тулаан тухайн өдрийн гол тулаан нь бөгөөд Америкийн үндэсний хэмжээний томоохон ТВ болох SHOWTIME шууд дамжуулах юм. Тулаан эхлэхэд 2 хоног үлдсэн энэ цаг үед түүний өмнөх 11 тоглолтын түүхийг эргэн сануулж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top