Шар буурцаг халдвар тараагч болох нь тогтоогдов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

Гэдэсний халдварт өвчин тараагч нь шар буурцаг болохыг Герман улс эцэслэн тогтоолоо. Энэ тухай тус улсын Умард Рейн-Вестфали мужийн Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах яамнаас мэдээллээ. Чухам энэ мужаас нян тээсэн бүтээгдэхүүнийг илрүүлжээ. Харин улаан лооль, өргөст хэмх, салатны навч нян тээгч биш болохыг зарласан байна. “Умард Рейн-Вестфали мужаас шар буурцагны дээжийг Берлиний лаборатори руу хүргэсэн. Хэрвээ дүгнэлт нотлогдвол халдвар тархалтын шалтгааныг тогтоосон жинхэнэ амжилт болно” гэж Германы ХААЯ-ны сайд Илзе Айгнер найдаж байна. Гэдэсний халдварт өвчний улмаас Германд 31 хүн нас бараад байна. Анх энэ өвчний нянг Испанийн өргөст хэмх тараасан гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл Испанийн өргөст хэмхийн экспортын дөрөвний нэг нь Герман улсад ногддог. Одоо Испани улс учирсан хохирлоо тооцож байна гэж тус улсын ДХЯ-ны сайд Алфредо Перес Рубалькаба мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu