2013 онд Хятадад эдийн засгийн хямрал нүүрлэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац эрс буурч, үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал бий болсны улмаас 2013 онд тус улсад эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй. Ийм дүгнэлтийг Нью-Йоркийн их сургуулийн профессор, дэлхийн шилдэг шинжээчдийн нэг болох Нуриэль Рубини хийжээ. Тэрбээр Сингапурт болсон олон улсын эдийн засгийн бага хуралд үг хэлсэн юм. “Хятад улс экспортод анхаарал тавихаасаа илүү ДНБ-ний 50 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн хөрөнгө оруулалтыг татахад анхаарал тавьж байна. Иймээс тус улсын эдийн засаг ойрын жилүүдэд хоёр хүнд асуудалтай тулгарна. Нэгдүгээрт, эрсдэлтэй зээлийн тоо эрс нэмэгдэнэ, хоёрдугаарт, үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал их хэмжээгээр бий болно. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтийг бууруулж, хүндрэл гарахад хүргэнэ” гэж Рубини тэмдэглэжээ. Харин чансааны  “Fitch Ratings” агентлагийн илтгэлд дурдсанаар 2013 оны дундуур Хятадын банкны системд хямрал гарч магадгүй байна. Тус агентлагийн шинжээсид хямрал гарах магадлал 60 хувьтай гэж үзэж байгаа бөгөөд хямрал орон сууцны зах зээлд “хэт халалт” бий болсноос үүдэлтэй байх ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu