#1 ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАГААН САРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ЗАРЛИГ ГАРГАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.12/ “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ
“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
#2 МАРГААШААС ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИНЭ
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийн асуудлыг хэлэлцсэн байна.
Засгийн газрын шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажээ. Зарлигт коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сунгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх чиглэл өглөө.
#3 МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН 100 ГАРУЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдвар, хамгааллын талаарх дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. (2020.02.12)
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусийн халдвар өдөр бүр нэмэгдэж байна. Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй ч 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэлээс гадна Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг аймгуудад сэжигтэй тохиолдлууд илэрч байна. Сүүлийн жишээ гэвэл 2020 оны хоёрдугаар сарын 11-нд БНХАУ-ын Сычуань мужид туршлага судлахаар явсан 17 иргэний нэгнийх нь бие халуурсан шинж тэмдэг илэрсэн. Тиймээс дээрх 17 иргэн болон Хөх хот - Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хамт зорчсон 109 иргэнийг Замын-Үүдэд тусгаарлаад байна” гэв.
#4 СУРВАЛЖИЛГА: ӨРГӨН ТЭСИЙН ХӨВӨӨГ СЭМЛЭЖ, ӨРГӨЛИЙН ОРНЫ ӨВРИЙГ СЭНДИЙЛЭХ ОВООТЫН ТӨСӨЛ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын нүүрсний ордод түшиглэн уурхай байгуулахаар зэхсэн Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг лимитед” компанийн төсөл нутгийн иргэдийн төдийгүй, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй хүн бүрийг түгшээж байгаа билээ. Бодит байдлыг “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайт, ТВ8 телевизийн сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжилсныг хүргэж байна.
ХОРХОЙ ХӨДӨЛГӨСӨН ДОНОР НҮҮРС
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Могойн голын нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж эхлээд хагас зууныг үдэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн цаг хугацаа нь гэвэл 1967-1968 оны үе. Орон нутгийн шинж чанартай, Хөвсгөл, Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг хангадаг, уурхайгаа дагасан жижигхэн тосгонтой, 100 гаруй ажилтантай, дан нутгийн иргэдээр ажлын байраа хангасан, хуучны хариуцлагатай үеийн технологио алдалгүй байгаль орчиндоо хал балгүй, тээврийн замаа тийм ч их эвдэлгүй ажилласаар 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.
#5 ТҮҮХ БҮТЭЭСЭН “ШИМЭГЧ” КИНОНЫ ЖҮЖИГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Академийн наадамд түүхэн амжилт байгуулсан “Шимэгч” киноны жүжигчид эх орондоо ирлээ. Тэднийг “баатрууд” гэж нэрлэсэн бөгөөд Өмнөд Солонгосын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Инчеоны олон улсын нисэх буудал дээр угтан авчээ. “Бидэнд энэ том боломжийг олгосон найруулагч Бон Жон Хо болон кино багийн бүх гишүүндээ баярлалаа. Өмнөд Солонгосын кино урлаг дэлхийд ямар хэмжээнд байгааг бидний хамтдаа бүтээсэн “Шимэгч” кино харууллаа. Үзэгч та бүхэндээ баярлалаа” гэж “Шимэгч” киноны гол дүрийн жүжигчин Сон Кан Хо ярьжээ.
Академийн наадмын 92 дахь удаагийн ёслолд Шилдэг кино, Шилдэг найруулагч, Гадаад хэл дээрх шилдэг кино, Шилдэг кино зохиол гэсэн дөрвөн төрөлд ялалт байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )