45 кг жин хассан Адель 10 насаар ХӨГШИН харагдах болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Их Британийн дуучин Адель 2019 оны дөрөвдүгээр сард нөхөр Саймон Конеккигоос салж буйгаа зарласан. Төд удалгүй дуучин бүсгүй 10 кг жин хасаж, өмнөхөөсөө илүү сайхан харагдах болсныг хүмүүс шагшин магтаж, нөхрөөсөө салсан нь зохисон тухай яриа дэлгэх нь олширсон билээ.

Гэвч Аделийн 10 кг хязгаар биш байж. Тэр одоо бүр 45 кг жин хасаж чадаад байна. Үүнд элдэв нууц арга огт байхгүй гэнэ. 31 настай дуучин бүсгүй спортоор байнга хичээллэж, хоолын зөв дэглэм барьснаар жингээ их хасаж чадсан аж.

Хэвлэлүүд түүнийг гэнэт олон кг жин хасах болсныг зөвхөн сайхан харагдах хүслээс гадна эрүүл ээж байхыг хүссэнтэй холбоотой гэж тайлбарлаж эхэлжээ. Гэхдээ Адель турахдаа тунг нь хэтрүүлсэн бололтой. Сүүлийн үеийн гэрэл зургууд түүнийг нарийхан бэлхүүстэй болж чадсан ч наснаасаа хавьгүй хөгшин харагдаж буйг илтгэнэ. Зарим зургууд дээрээс Адель гэж танихад ч бэрх болжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(80.43.93.123) 2020 оны 02 сарын 14

Тарган байсан нь хөөрхөн байжээ , турсаны дараа үнэхээр хөгшин бас муухай харагдаж бна, гэхдээ одоо яалтай билээ...манай хэт тарган хүүхнүүд хэт турах гэсний хэрэггүй юм бишүү

0  |  0
(202.55.188.82) 2020 оны 02 сарын 13

Тарга гэдэг ийм л золиг шиг эд дээ.

0  |  0
Hun (85.218.48.83) 2020 оны 02 сарын 13

Huurhun haragdah ni hol bish,eruul saruul bh ni gol zuil

0  |  0
adel(202.9.40.141) 2020 оны 02 сарын 12

baba boljee

0  |  0
Монгол зочин(43.228.129.86) 2020 оны 02 сарын 12

Мяраалаг байхдаа илүү гоё, хөөрхөн харагддаг хүмүүс бас байх юмаа

0  |  0
Top