ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.10.12. Энэ оны 285 дахь өдөр бөгөөд он дуусахад 80 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 05 минутад мандаж, 18 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 5 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын усанд шумбагчдын өдөр, Дэлхийн артрит буюу үений үрэвсэлтэй тэмцэх өдөр тохиож байна. Бразилд Хүүхдийн өдөр бол Коста Рикад Соёлын өдөр, Аргентинд Соёлын олон янз байдлыг хүндэтгэх өдөр, Испанид Үндэсний баярын өдөр, Экваторын Гвинейд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Австралийн жүжигчин Хью Жекман, Оросын дуучин Жасмин, Испанийн дуучин Мелоди, Америкийн жүжигчин Жош Хатчерсон, Оросын мэргэжлийн боксчин Мурат Гассиев зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

МЭӨ 539 онд Персийн цэргүүд Бабилоныг эзлэв.

1901 оны энэ өдөр Теодор Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгчийн ордныг албан ёсоор Цагаан ордон гэж нэрлэжээ.

1929 оны энэ өдөр Олон улсын агаарын ачаа тээвэрлэлтийн зарим дүрмийг нэгтгэх Варшавын конвенцыг баталсан байна.

1940 оны энэ өдөр Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Концертын заалыг нээжээ.

1956 оны энэ өдөр Ту-104 онгоцны олон улсын анхны зорчигч тээврийн нислэг Москва-Прага чиглэлд болжээ.

1968 оны энэ өдөр Мехикод Олимпын XIX наадам нээлтээ хийжээ.

Мөн Экваторын Гвиней Испаниас тусгаар тогтнов.

1971 онд Персийн эзэнт гүрэн байгуулагдсаны 2500 жилийн ойн арга хэмжээ эхэлжээ.

1982 оны энэ өдөр Лондоны Ялалтын парад болжээ.

2002 оны энэ өдөр алан хядагчид Индонезид хоёр шөнийн цэнгээний газарт бөмбөг дэлбэлж, 202 хүн амиа алдав.

2003 оны энэ өдөр Михаэл Шумахер «Формула-1»-ийн түүхэнд анхны зургаан удаагийн дэлхийн аварга болов.

2012 онд Европын Холбоо Энх тайвны Нобелийн шагнал хүртжээ.

2017 оны энэ өдөр АНУ ЮНЕСКО-ийн гишүүнчлэлээс татгалзаж буйгаа зарлав.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл, тэмцэл ирнэ

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top