.png)
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 11-ний өдөр нийт 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 833, гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 9, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 75, хулгайн 11 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 109 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 4 хэргийг шуурхай илрүүлж, 65 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )