Селена Гомез Жастин Бейберийн хүүхдийг төрүүлнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

 Сүүлийн үед дуучин Жастин Бейберийн найз охин гэдгээрээ байнга олны хараанд байгаа дуучин Селена Гомезийн бие өнгөрсөн долоо хоногт чилээрхсэн байна. Дотор муухай оргиж, толгой өвдөж байна гэсэн шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн түүний бие харьцангуй сайжирсан гэж ойрын эх сурвалжууд мэдээлж байгаа. Харамсалтай нь Селена Гомезийн оролцож байгаа шоунууд түүний бие сайжирсан биш, улам дордсоныг илтгэж байгаа юм. Түүнийг эмнэлэгт хүргэгдэхэд жирэмсэн байх магадлалтай гэж хэвлэлийнхэн оношилсон ч эмч нар хоолны хордлого гэж “гүрийж” байгаа. Юутай ч нялх од маань гүйцэд тэнхрээгүй ч 10 хотод аялан тоглолтоо эхлүүлээд байна. Түүний жирэмсэлсэн эсэхийг Жастин, эмч нар л мэдэх байх даа.

А.Маша

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu