#1 СУРВАЛЖИЛГА: УУРХАЙ ОРВОЛ УЛАМ ДОРОЙТОХ ӨНДӨР ЦЭНХРИЙН НУТАГ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын нүүрсний ордод түшиглэн уурхай байгуулахаар зэхсэн Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг лимитед” компанийн төсөл нутгийн иргэдийн төдийгүй, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй хүн бүрийг түгшээж байгаа билээ. Бодит байдлыг “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайт, ТВ8 телевизийн сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжилсныг хүргэж байна.
"Аспайр майнинг" компанийн өрөм тавихаар зэхсэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт уул уурхай орохоос өмнө хөрсний элэгдэл, ургамлын бүтцийн өөрчлөлт, усны нөөц дундрах зэрэг үйл явц ажиглагдах болжээ. Хэрэв уурхай ажиллаж эхэлбэл энэ байдал улам түргэсэж, олон гол мөрний ай сав, мөнх цэвдгийн бүс, уулсын орон сүйдэх аюул тулгарч мэдэх юм.Чухам ямар газрыг уурхайгаар хөндөх гэж байгаа юм бэ.
#2 Л.ГАНТӨМӨР: ЕРӨНХИЙЛӨГЧ АН-ЫГ “ҮХДЭЛ” БОЛГОЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Та сүүлийн үед хэвлэлд ярилцлага өгөөгүй. Тэгэхээр шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар 2008 оны сонгуулийн хувилбарыг сонголоо. Уг нь пропорциональ ороод 2012 оны хувилбарыг сонгох нь Монгол Улсад маш хэрэгтэй. Парламентад олон намын төлөөлөл сонгогдоод санал бодлоо уралдуулах боломжийг бий болдог. 2012 оны сонгуулиар МАН, МАХН, АН хэдэн суудал авсныг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхийдөө сөрөг хүчин арчигддаггүйгээрээ холимог тогтолцоо давуу талтай. Гэвч үүнийг сонгуулийн хуульдаа хийж чадсангүй. Би сэтгэл дундуур байгаа. Гэхдээ дөхсөн хувилбар сонгож авсанд нь талархаж байна. Ер нь бол том тойргоор өрсөлдөх хэрэгтэй. Жижиг тойрог Монгол Улсын хөгжилд саад болно. Яагаад гэхээр гишүүн болгон тойрог руу төсөв батлуулдаг. Өнгөрсөн дөрвөн жил юу болов. Улсын төсөв хэдэн их наядаар тоологдож байна. Тэр мөнгийг сум болгон руу контор болгон зарцуулдаг. Ингэснээр хөгжлийн эдийн засгийг бий болгож чадахгүй байна. Сонгуулийн тогтолцоо нь улс орны хөгжилтэй холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо баталсан нь болж байна. Гэхдээ пропорциональ хувилбарыг оруулаад холимог тогтолцоогоор явсан бол бүр сайн байх байлаа. Үндсэн хуульдаа ч сонгуулийн холимог тогтолцоог хийж чадсангүй.
#3 ХАМБА Д.ЧОЙЖАМЦ: ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ ГЭЖ ЯАРААД ХЭРЭГГҮЙ, ДАРАА НЬ ЦАГ ТОВЛОЖ ҮЙЛДЭНЭ
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.14/ мэдээлэл хийлээ.
Хамба Д.Чойжамц "XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж монголчууд билэгшээдэг. Гэхдээ Бурханы шашны гүн филсофийн үүднээс үзэхэд цаг хугацааны л үргэлжлэл юм. Тиймээс бид урьд нь ажил, амьдралынхаа төлөө, боловсрол мэдлэгтээ ямар амжилт гаргаж явсан бэ, түүний үргэлжлэл байгаа юм. Тиймээс бид ихэнхдээ жаргалтай сайхан амьдралын шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй сайхан байна гэж бодох хэрэгтэй. Гэхдээ сүсэг бишрэлтэй хүн олон бий учраас шашин номын талаасаа цаг хугацааг тооцож үздэг. Үүнийг мөн харгалзаж үзэх учиртай. Ерөнхийдөө энэ жил сайхан жил гарах янзтай. Ганц бурханы шашин биш дэлхийн олон шашинт хүн төрөлхтөн орчлон ертөнцийг тооцож, зурхайн зурлага зурдаг. Энэ ёсоор монголчууд эртнээс зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гарагийг гаргадаг уламжлалтай. Бидний өвөг дээдэс 1000 жилийн тэртээгээс Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тийм учраас Цагаан сарын баяр бол монголчуудыг тодорхойлсон баяр" гэлээ.
#4 Ч.САЙХАНБИЛЭГ: ЗИКА ВИРУСААР ХАЛДВАРЛАЖ, ТӨРӨӨ БУЗАРЛАХГҮЙ
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд өчигдөр /2020.02.14/ хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадын улс орноос иргэншил хүссэн тухай мэдээлсэн юм.
Харин Ч.Сайханбилэг өөрийн фейсбүүк хуудсаараа энэ мэдээлэл огт үндэслэлгүй гэж мэдэгджээ.
“Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй” гэж Ч.Сайханбилэг фейсбүүк хуудастаа бичсэн байна.
#5 PARASITE: ЯАЖ Ч ХИЧЭЭСЭН БИ ТҮҮХИЙГ ЯДУУ ГЭР БҮЛИЙН БАЙР СУУРЬНААС ХҮҮРНЭДЭГ
“Шимэгч”. АНУ-ын Кино академийн бүхий л түүхэн дэх “Шилдэг кино” төрөлд Оскар авсан анхны гадаад хэл дээрх кино. Түүгээр үл барам “Гадаад хэл дээрх шилдэг кино”, “Шилдэг кино зохиол” төрөлд “Оскар” шагналын хур буулгасан бол найруулагч Бон Жун Ху шилдэг найруулагчаар шалгарч, “Оскар” гардан авсан.
Энэ бол Өмнөд Солонгос төдийгүй, Бон Жон Ху найруулагчийн анхны ялалт төдийгүй Алтан бөмбөрцөг, Канн, Их Британийн тайз, дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах наадам зэрэг нэр хүндтэй бүх шагналуудыг хүртэж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд урд хожид байгаагүй түүх бүтээсэн кино. Бон Жун Ху гадаадын шилдэг кино төрөлд “Алтан бөмбөрцөг” шагнал мөн гардан авч байхдаа “Бүх найруулагч нэг л хэлтэй.
Тэр нь киноны хэл” гэж хэлж байв. Кино академийн шүүгчид түүнтэй санал нэг гэдгээ нотолжээ. Дэлхийд хамгийн алдартай Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Ху сонирхолтой хүүрнэгч, шог зохиолын мастер, хошин шогийн өндөр мэдрэмжтэйгээс гадна алдарт Квентин Тарантиногийн хайртай найруулагчдын нэг. Түүний талаар 2006 онд дэлхий дахин ярьж эхэлсэн. “Үлэг гүрвэлийн халдлага” киногоороо Брюсселийн кино наадмын шилдэг шагналыг хүртэв. Хайр найргүй хошигнол, аймшиг, инээдмийн жанрын төгс хослол. Тэр үед л Бон Жун Хугийн шилдэг бүтээлүүдийг өнгө аяс тодорхой болсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)