Нүүрээ будаагүй одод

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

  Улаан хивсний ёслолд чухам сайхан харагддаг одод энгийн үед нэг их будаад байдаггүй. Будаггүй ч одод энгийн хэрнээ даруухан хөөрхөн харагдахаа мэддэг  улс. Ингээд тайлбар тавьж нуршилгүйгээр оддын будаггүй төрхийг хүргэж байна.

Kristen Stewart

Кристен Стювартын арьс нь тун цэвэрхэн юм. Гэхдээ нүднийх нь эргэн тойрон бараан харагдаж байгааг бодоход оройтож унтсан бололтой. Цус сорогчидтай нилээн наргисан биз ээ.


Kate Winslet

Хөөх духных нь үрчлээсийг эс тооцвол ямар ч үрчлээгүй юм гээч. Зарим хүн үнэхээр төгс төгөлдөр байх юм даа.


Amanda Seyfried

Аманда минь чиний нүүр жоохон улаан биржрүүтэй юмуу даа. Ядаж суурь түрхээд гэрээсээ гарсан бол өө чинь ингэж тод харагдахгүй дээ.


Katie Holmes

Ганц хоёр жижиг өөг эс тооцвол Кэти ч гялалзаж байнаа. Зарим охид ч азтай юмаа.


 

Naomi Watts

Хөөх Наоми ваттсын арьс давгүй юм гээч. Ямар ч байсан нэг суурь түрхэлтгүй юм.  Гадуур энэ чигээрээ явахад нэг их гологдоод байхааргүй юм байна.


Molly Sims

Хөөрхий Молли минь наран шаралгын газарт хэтэрхий их цагийг өнгөөрчихсөн юм биш үү.  Бикини модель ч гэсэн хэтэрхий борлож болохгүй ш дээ.  Ядаж нарны тос түрхэж сураарай даа.


Madonna

Буржгар норсон үс нь мадонна эгчийг жоохон аймаар харагдуулж байна. Гэхдээ өөрийнхөө насныханд бол давгүй харагдаж байна. Байнга ингэж явбал зарим нэгэн хүн цочихоор юм гээч.


Jessica Alba

Дахиад л нүүрээ будаагүй байна. Яг л жоохрон хүүхэд шиг эгдүүтэй харагдаж байна. Сайн ажиглавал нүдээ буджээ. Арьс нь ийм ноё юм чинь ер нь будаад байх шаардлага байна уу даа.

А.Маша

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu