Элейн Дэвидсон хэмээх энэ бүсгүй хуримын гоёлдоо зориулан 6925 ширхэг “ээмэг бөгж” биеийнхээ энд тэндээс зүүжээ. Пирсинг... 42 настай тэрээр гоёлын даашинз, ээмэг гангараанаас гадна биеийн ил харагдах хэсгүүдээ өнгө өнгөөр будсан байжээ. Харин нөхөр нь болох Дуглас Уотсон сонгодог хуримын гоёлоор хувцаслажээ. Элейн Дэвидсон нь Бразилид төрсөн бөгөөд 2000 оны эхээр Шотландад амьдрах болжээ. Түүний биенд 462 пирсинг байдаг бөгөөд тэдгээрийнх нь 192 нь нүүрэнд “зоолтой” ажээ.
Р.Слава
slavaladar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )