ШУУД: Засгийн газар ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН хугацааг сунгалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас сэргийлэх өндөржүүлсэн хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг өнөөдөр /2020.02.19/-ийн хуралдаанаараа хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын хол хорионы дэглэмийг сунгах шийдвэр гаргалаа.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Н.Энхболд “Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас бараад байна. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д болсон цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах нөхцөл болсон гэж үзэж байгаа юм байна. ДЭМБ-аас коронавирусийн тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буурна гэж үзэж байгаа. Манай улсаас БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 хүнийг тусгаарласан. Одоогоор Монгол Улсад өвчлөл бүртгэгдээгүй байна. Гэхдээ Монгол Улсыг өвчлөл орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд бүртгээд байгаа. Коронавирусийн сэжигтэй хүмүүсийг 28 хүртэл хоног хяналтад байлгах шаардлагатай гэж зөвлөж байгаа. Тиймээс Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020.03.30 хүртэл сунгах тогтоол гаргалаа. Хорионы хугацааг сунгасантай холбоотой дэглэм өөрчлөгдөхгүй” гэсэн мэдээлэл өглөө. 

 

ЕБС, их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг СУНГАЛАА


Тогтоолын дагуу Засгийн газар бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа юм.

Өмнө нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон байсан билээ. Бүх төрлийн боловсролын байгууллага гэдэгт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, МСҮТ, коллеж, сургалтын төвүүд багтана. 


ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.93) 2020 оны 02 сарын 19

ymar xetsuu ym be orj ireegui bxad yagaad sungachixvaa xamag ajil boloxoo bailaa

0  |  0
Батхан(139.5.217.173) 2020 оны 02 сарын 19

Засгийн газар түүний эрүүл мэндийн яам Худлаа сүржигнээд байлгүй бодитой ажлыг зоримог хиймээр бна. Ж нь Цагаан сарыг хаана ч хэн ч тэмдэглэхгүй байхаар бүрмөсөн хориглох хэрэгтэй. тэр Баттулгын худлаа мэдэгдэл Засгийн газрын болон Улсын онцгой комиссын цагаан сарыг тэмдэглэх ч юм шиг үгүй ч юм шиг бүлэгнэж дүлэгнэсэн байдал чинь нөгөө хэннэггүйчүүдийг улам тайвшруулаад байна шүү дээ хайрт дарга даамлууд аа

0  |  0
Байгаль эх(202.179.30.42) 2020 оны 02 сарын 19

маш зөв

1  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 19

KHAA , KHAA , MANAYKHAN CHINI ZA YU BOLOW GEJ GEED L KHESEJ GARNA

0  |  0
Зочин(64.119.17.55) 2020 оны 02 сарын 19

Эрүүл мэнд чухал энэ асуулт тавьж буй хүмүүс үүнийг л бодмоор байна

0  |  0
Top