Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй 2200 албан хаагчийн төлөөлөлтэй өнөөдөр /2020.02.20/ цахим хурал хийж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг даалгавар өгөв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинэ коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ үед та бүхний үүрэг нэн чухал. Хил, гааль боомтуудад ажиллаж байгаа албан хаагчид үүргээ сайтар биелүүлж байгаа учир Монгол Улсад халдвар гараагүй байна. Гэхдээ тайвширч болохгүй, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчидтайгаа нягт хамтран ажиллаж, өвчний эрсдэлгүй давж гарах хэрэгтэй” гэв. Түүнчлэн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ажлыг уялдаа холбоотой явуулж, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, “COVID-19” вирусийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа хэрэгжүүлж, албандаа эзний ёсоор мэргэжлийн ур чадвар гаргаж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 1 )
Dornogovi aimgiin ontsgoi komiss Hiliin buh baiguullaagad bayarlah heregtei shuu udii hurtel ulsaas demjleg avahguigeer oron nutagtaa sain zohion baiguulj bainaa