Залуу, халуухан, баян ихрүүд...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 13

Эшли болон Мэри-Кэт Олсон нар өнөөдөр 25 нас хүрч байна. Багынхаа төрхийг кинонд мөнхөлсөн тэд өнөөдөр хувийн бизнес эрхлэн АНУ-ын дараагийн тэрбумтнууд болоход ойрхон байгаа. Ихрүүдийн төрсөн өдөрт зориулаад он жилүүдийнх нь намтрыг товчхон дурдъя.

1.    1980-аад оны сүүлч. Хөлд ороод удаагүй байхдаа. Эшли болон Мэри-Кэт Олсон нар 1986.06.13-ны өдөр АНУ-ын Калифорнид Дэвид Олсен, Жаарнетт Фуллер нарын охин болон төржээ.


2.    1980-аад оны сүүлч.  Зураг авалтын үеэр. 


3.    1993 он. Долоо настайдаа. Энэ үедээ охид амаа цууртал инээж, ижил хувцсаар гангаран, тас тэврэлдэн зургаа авахуулдаг нь америкчуудын хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм.

4.    1993 онд мөн л долоон настайдаа авахуулсан зураг. Киноны дүрийн шалгаруулалтад орохоосоо өмнө.

5.    1998 онд буюу 12 настайдаа авахуулсан зураг. Энэ үед ихрүүдийн тоглосон кинонууд амжилт олохын зэрэгцээ өөрсдийн нэрийн компаниа байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдйин нэр бүхий хувцас, ном, үнэртэн, сэтгүүл, кино болон зураг зэргийг худалдаанд гаргаад басан юм.

6.    2001 он. 15 настай. Олсений ихрүүдийн сая саяар тоологдох хөрөнгө нь өссөөр байсан бөгөөд өсвөр насны ихэр од маань бүхий л арга хэмжээнд уригддаг байлаа.

7.    2002 он. 16 настай. Охид тэврэлдэж зургаа авахуулахаа больсон ч толгойгоо нийлүүлдэг болжээ. Мөн ижил хувцасладаг ч өнгөний сонголтоо өөрчилсөн.

8.    2002 он. 16 настай. Хэдийгээр өсвөр насны охид ч гэлээ албан ёсны томоохон ёслолд оролцож байгаа гэдэг утгаараа 30 настай бүсгүйчүүдийн сонголтыг таашаасан байна.


9.    2003 он. Охид хэдийнээ 18 хүрчээ.  Насанд хүрсэн гэдэг утгаараа охидыг секс билэг тэмдэг хэмээн яригдах болсон байна.

10.  2003 он. Охид ахлах сургуулиа төгссөн байна. Хэд хэдэн киноны урилганд дарагдсан охид бас л нэг хүлээн авалтын үеэр.

11.  2004 он. "New York Minute" кинонд тоглосон нь охидын нэр хүндийг дахин өсгөсөн.

12.  2004 он. Охидын амжилтын дардан зам нь үргэлжилсээр. Чухам энэ үеэс охид загварын сонирхолтой болсон. Тиймдээ ч энд тэндхийн загварын шоу хэсэх болсон.


13.  2005 он. 19 настай. Охид өөрсдийн нэр бүхий загварын хувцсыг худалдаанд гаргаад зогсохгүй загварын акулуудтай эн зэрэгцэн шоу хийх болсон байна.


14.   2005 он. 19 настайдаа. Нэгэнт амжилтын оргилд хүрсэн охид одоо юу хийхэв. Сайхан шоу, арга хэмжээ хэсээд л...

15.  2006 он. 20 настай. Хүч үзсэн бүх салбартаа амжилт олсон ихрүүд бие даан кино бүтээхээр сэтгэл шулуудав.

16.   2007 он. 21 нас.


17.  2008 он. 22 нас. Охид загварын мэдрэмжтэй, хамгийн хүсэмжит одод боллоо.

18.  2008 он. Охид шүтэн бишрэгчдэдээ зориулан өөрсдийн номоо гаргасан.

19.  2010 он. 24 нас. Загварын мэдрэмжээрээ улсдаа алдартай болсон охид олон арга хэмжээнд уригддаг. Энэ удаад тэд “Элле” стиль авардын үеэр.

20.  2010 он. 24 нас. Охид загварын бас нэг шоуны нээлтэн дээр.

21.  2011 он. 25 нас. Америкийн дараагийн тэрбумтнууд. Тэдний эрхэлдэг загварын ажил амжилт олохын зэрэгцээ удахгүй тэрбумтан болно гэдгийг сэтгүүлчид бичсээр байна.


А.Маша

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu