ДОХ болон ХДХВ нь цус, сүү, бэлгийн замаар халддаг билээ. Харин халдвар авсан хүнээс ХДХВ-тэй хүүхэд төрөх нь элбэг тохиолддог. 2009 онд 370 мянган хүүхэд ХДХВ-ийн халдвартай төрснөөс ихэнх нь ядуу буурай оронд буюу Африкт төрсөн байна.
НҮБ болон АНУ хамтран нэгэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дүнд 2015 он гэхэд ХДХВ-тэй хүүхэд төрөхгүй гэнэ. НҮБ-ийн мэргэжилтний мэдэгдэж байгаагаар Африкт минут тутамд ХДХВ-тэй хүүхэд төрж байгааг онцлон тэмдэглэлээ.
ХДХВ-тэй жирэмсэн эхэд эмчилгээ хийснээр өвчтэй хүүхэд төрөх магадлалыг тав болон түүнээс дээш хувиар бууруулах гэнэ. Хөтөлбөрт 2,5 тэрбум доллар зарцуулж, 15 сая эмэгтэйг хамруулж, тэр хэмжээний хүүхдийг хамгаалж байгаа юм байна.
НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хөтөлбөрийн талаар, “Өнөөдөр бид эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой болоод байна. Өөрөөр хэлбэл, халдвартай эхээс эрүүл хүүхэд төрөх боломжтой. 2015 он гэхэд ХДХВ-ийн халдвартай бүх хүн эрүүл хүүхэд төрүүлэх болно” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
А.Маша
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
,
Сэтгэгдэл ( 0 )