#1 KOVID-19: УЛС ОРНУУДЫН ӨВЧЛӨЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 64 улсад корновирус халдварлаж, 2977 нас баралт бүртгэгдээд байна. Шинээр Азербайжан, Эквадор, Ирланд, Маноко, Катар улсуудад халдвар илрээд байна.
Мөн Итали Улсад зорчсонтой холбоотойгоор Чех, Шотланд, Доминикан улсуудад коронавирусийн халдвар бүртгэгджээ.
KOVID-19 халдвар бүртгэгдээд байгаа 38 орны халдварын шалтгаан нь өвчлөл бүхий оронд зорчсон түүхтэй бол 20-иод улсад халдвар дотоодын дэгдэлт байдлаар тархаж байгаа аж.
#2 РОМЫН ПАП ЛАМ КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛААГҮЙ
Ромын Пап лам Фрэнсис ханиад хүрсний улмаас зургаа хоногийн даяанаа хойшлуулах болсон тухай мэдэгджээ.
Өнгөрсөн ням гарагт уламжлалт ёсоор сүсэгтэн олныг адислах ёслолын үеэр хоёр ч удаа ханиалгасан 83 настай Ромын Папыг КОВИД-19 коронавирусээр халдварласан гэх цуурхлыг Ватикан албан ёсоор үгүйсгэжээ. Тэрбээр Ромын Пап болсноос хойших долоон жилийн хугацаанд анх удаа Мацаг барих улирлын эхэнд хийдэг даяанд оролцох боломжгүй болсон байна.
#3 Г.БААСАН: НАДАД ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ЭНЕРГИ БАЙНА
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн, хуульч Г.Баасантай 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгууль дөхөж байна. Сонгуулийн үр дүнг бүгд хүлээн зөвшөөрдөг байх учиртай. Харин бид шударга сонгууль зохион байгуулж чаддаг уу?
-Парламентын засаглалтай орнуудад сонгууль зохион байгуулах баялаг туршлага байдаг ч 1890 оноос эхлэн сонгуулийн саналыг гараар тоолдог уламжлал өөр тийшээ эргэж эхэлсэн байдаг. Нэг үгээр хэлбэл машинаар тоолж эхэлсэн. Харамсалтай нь сонгуулийг мөнгөөр худалдаж авах боломжтой хамгийн найдвартай арга бол машинаар тоолох арга болсон. Тиймээс “мөнгөний ардчилал”, “сонгууль луйвардах цахим арга”, “компьюртерчлэгдсэн ардчилал” гэх нэршлүүд бий болсон байдаг. Энэ аргачлал Монгол Улсад 2012 онд орж ирсэн шүү дээ. Энэ үеэс Монгол Улсад “шударга сонгууль” гэдэг ойлголт хаагдаж эхэлсэн. Яагаад гэхээр өндөр хөгжилтэй орнууд үүнийг ойлгоод, санал тоолох машинаас татгалзаж, гараар тоолох нь илүү гэж байхад бид “хар машин”-ыг сонгосон. Учир нь цахим сонгууль сонгуулийн ажилтны хяналтыг багасгаад, зарим тохиолдолд бүр зогсоогоод эсрэгээрээ компьютерийн техникийн ажилчдын нөлөөллийг нэмэгдүүлдэг.
#4 THE HU: БИД ХЭНИЙГ Ч ХУУЛААГҮЙ, ОРИГ БОЛОХООР АМЖИЛТАД ХҮРСЭН
Сүүлийн үед дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж, Монгол Улсын нэгэн нэрийн хуудас болоод байгаа THE HU хамтлаг. Өнгөрсөн жил Америкт, энэ оны эхээр Европ тивд аялан тоглолтоо хийсэн тус хамтлаг энэ сараас Ази тивийг эзлэхээр бэлтгэж байна. Ази тив дэх тэдний довтолгоо гуравдугаар сарын 12-нд Токио хотоос эхэлж, 13-нд Осака хотод үргэлжлэх юм.
Японд “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа “THE HU” хамтлагийн гишүүдтэй “Rolling Stone Japan” сэтгүүлийн сурвалжлагч Томоюки Ямазаки уулзан ярилцжээ. Тус сэтгүүлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
#5 ДАШТ: МОНГОЛЫН БӨМБӨГТЭЙ ХОККЕЙЧИД ЯПОНЫГ ЯЛЛАА
ОХУ-ын Эрхүү хотод явагдаж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-д Монголын баг дараалан ялсаар байна. Манай шигшээ баг В хэсгийн В-д Япон, Латви, Словак, Сомалийн багтай таарсан билээ. Тэмцээний эхний өдөр Сомалийн шигшээг 10:0, Словакийн багийг 4:0 ялсан манай баг өнөөдөр өглөө 10.00 цагт Японы багтай тоглолоо. Энэ тоглолт хоккей сонирхогчдын анхаарлыг тун их татаж байсан. Учир нь япончууд Сомалийн багийг 9:0 бут ниргээд байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА