БНСУ-д коронавирусний улмаас нэг шөнийн дотор гурван хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Өмнөд Солонгост шинэ коронавирусний улмаас нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байна. Ёнхап агентлагийн мэдээлснээр өнгөрсөн шөнийн байдлаар Дэгү хотод гурван өндөр настан өөд болжээ.

78 настай эрэгтэй Фатима эмнэлэгт, 75 настай эрэгтэй Кёнгбукийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт, 83 настай эрэгтэй Досан эмнэлэгт тус тус тусгаарлагдан, хорио цээрийн тасагт эмчлүүлж байгаад нас баржээ.

БНСУ-ын Засгийн газар хоёрдугаар сарын 28-ны өдөр 20 их наяд воны санхүүгийн зарцуулалтыг коронавирустэй тэмцэхэд зориулахаа зарласан. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инь өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр түүний "Тэргүүн зөвлөхүүдийн уулзалт" дээр дурдагдсан аж ахуйн нэгжийн хохирлыг багасгах, дотоодын хэрэгцээг хангах зэрэгт зориул авах санхүүгийн дэмжлэгийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа арга хэмжээ юм.

Халдваргүйжүүлэлт болон хохирогчид дэмжлэг үзүүлэх төсөв нь 7 их наяд байсан ба энэ нь дээрхи 20 их наяд дотор багтана гэсэн үг юм.

Энэ санхүүжилтийг соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хэрэглээг сурталчлах “5 ширхэг хэрэглээний купон”-ы дэмжлэг, түрээсийн төлбөр 50 хувь бууруулахад, татвараас чөлөөлөх бодлого, Хувь хүний автомашины хэрэглээний татварыг 70 хувь бууруулах, Үндэсний соёл урлагийн байгууламжийн хураамжийг 50 хувь бууруулах зэрэг хөтөлбөрүүдийн дагуу коронавирусний улмаас хохирол амсаж буй соёлын салбар, жижиг бизнес эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зарцуулах ажээ.
 

Эх сурвалж: Ёнхап агентлаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top