Tesco 5000 гаруй ажилтнаа ГЭРЭЭС АЖИЛЛУУЛАХААР болжээ

2020 оны 03 сарын 05

Их Британийн хамгийн том компаниудын нэг Tesco коронавирусний тархалттай холбоотойгоор төв болон бусад оффисын 5000  гаруй ажилтнаа  гэрээс ажиллуулахаар болжээ. Зайнаас ажиллахад шаардлагатай  зүйлс болох зөөврийн компьютер, гар утас зэргийг бэлтгэхийг өчигдөр сануулсан байна. Tesco компанийн зүгээс энэ талаар албан ёсны тайлбар хийхээс татгалзлаа гэж The Guardian мэдээллээ.

Дашрамд тодотгоход, Английн Төв банкны орлогч захирал Эндрю Бэйли коронавирусний дэгдэлтийн хүнд үеийг даван туулахын тулд компаниудад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж Засгийн газартаа уриалсан байна.

Тэрбээр Төв банкны зүгээс бодлогын хүүг бууруулах замаар эдийн засгийг дэмжих боломж хязгаарлагдмал байгааг сануулсны сацуу Сангийн яамны гишүүдэд хандан “Ойрын хугацаанд жижиг, дунд бизнесүүдийг дэмжихэд зориулж санхүүжилт шийдвэрлэх шаардлагатай” гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top