ДЭМБ: 85 улсад КОВИД-19 халдвар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын  нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна. /2020.03.06/

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “КОВИД-19 халдвар дэлхийн хэмжээнд маш хурдацтай тархаж байгаа ч БНХАУ-д халдварын шинэ тохиолдол, нас баралтын тоо буурч байна. Дэлхийн 85 улсад КОВИД-19 халдвар бүртгэгдэж, Азийн нэг, Европ, Ойрх Дорнодын гурван оронд голомтлон тархаж байна. 

Өвчлөлийг хязгаарлаж, таслан зогсоох боломжтой гэж харж байна. Өмнөд Солонгосын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд хүрч, тус улсад гарч байгаа шинэ тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд одоогийн байдлаар шинэ голомт үүсээгүй. 

Сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд Олон улсын байгууллагууд КОВИД-19 халдварын эсрэг аянд нэгдэж, Монгол Улстай хамтарч ажиллаж байна. Монгол Улсад КОВИД-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч төр засгаас дэмжлэг үзүүлж, шуурхай арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын захирал тархалтыг зогсоох нааштай хандлагай гарч буй шинэ тохиолдлын тоо буурч, шинээр голомт нэмэгдэж үүсээгүй хэмээн мэдээлсэн” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top