Ким Жон Ун коронавирусний асуудлаар БНСУ руу захидал илгээв

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ѳмнѳд Солонгосын Ерѳнхийлѳгч Мүн Жэ Инд захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа коронавирусний халдвартай тэмцэхэд нь хүч нэмэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. "Ёнхап" агентлаг мэдээлэхдээ "БНАСАУ-ын Ерѳнхийлѳгч Ѳмнѳд Солонгосын коронавирустэй хийж байгаа тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мѳн Мүн Жэ Интэй үргэлж нѳхѳрлѳж, итгэж явахаа дурдсан талаар БНСУ-ын Ерѳнхийлѳгчийн албанаас мэдээлсэн" гэлээ.

Мүн Жэ Ин Хойд Солонгосын Ерѳнхийлѳгчид хариу захидал илгээж, дэмжсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ѳмнѳд Солонгос нь коронавирусний халдварын тархалтаараа Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй. БНХАУ ѳчигдѳр /2020.03.05/ Ѳмнѳд Солонгост коронавирусний эсрэг тэмцэхэд тусламж илгээхээ мэдэгдсэн юм. Хятадын хэд хэдэн мужийн удирдлага болон бизнесийн байгууллагууд Ѳмнѳд Солонгос руу тусламж илгээх аж.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(59.153.112.54) 2020 оны 03 сарын 08

Kim bol jinhen udirdagch. Ard tumniig iim hun udirdana.Manai udirdagch yasan be. Ulsaasaa hilgai hiigeed gadaad ruu zugatav.

0  |  0
А(116.115.144.104) 2020 оны 03 сарын 07

гуравдугаар тарган зүгээр л цалчиж бн, юугээрээ туслах вэ? худал аа маяаглахаар жинхэнэ ажил хийх нь дээр. Ким тарганы үг унгас алдсантай адил .

0  |  0
ZOCHIN(58.173.29.149) 2020 оны 03 сарын 06

YAJ TUSLAH ENE TER N TENEGUUDED HAMAAGUISHDEE. YG UNENDEE BOL ARDCHILSAN SOLONGOS BUH YMAA TER BUU HEL TOM USAN ONGOTC UILDVERLEDEGSHDEE. TENEGUUD YMAR CH MEDEELELGUI BJIIJ DEMII DONGOSOH OO BOLICHIH ZA YU. TOM GURENSHUU.AMERIK L GEHED YAJ HARITCAJIINA...UGEE BODOJ YRJ BAI..

0  |  0
Ev negdel (59.153.115.106) 2020 оны 03 сарын 06

Yadarch zovson tsagt Bie bienee tushij Ev negdeltei bh shig chuhal ym daan ch ugui dee

0  |  0
Зочин(117.111.2.205) 2020 оны 03 сарын 08

Энэ хойд солонгосын ерөнхийлөгч өмнөд солонгосдоо яаж туслах гэж байгаан болдоо корона туссан хүмүүсийг тэр дор нь буудаж л туслах байхдаа хахахаха

1  |  1
Zochin(66.181.161.28) 2020 оны 03 сарын 06

Zuv er hurga,hurshuud ter dundaa neg undesten shuu dee

0  |  0
zochin(103.229.123.108) 2020 оны 03 сарын 06

bolj bna dandaa hargis bwal uls hogjihgui

1  |  0
Top