КОВИД-19: Зочид буудлын нуранги дор 70 хүн байгаа

2020 оны 03 сарын 08

БНХАУ-ын Фужянь мужид коронавирусний сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан зочид буудал нурсан тухай "Синьхуа" мэдээллээ. Одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийн талаар бүрэн тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ  Хятадын хэвлэлүүд  нуранги дор 70  хүн байж магадгүй  гэж бичжээ. 

“Синьхуа”-гийн мэдээллээр аврагчид 16 хүнийг аварсан гэсэн бол "South China Morning Post" 34 хүнийг авраад байна гэсэн мэдээллийг нийтэлж байгаа юм.

Зочид буудлын барилга нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тус зочид буудал 2018 оны зургаадугаар сард, 80 өрөөтэй, шинээр ашиглалтад орж байжээ.

Зочид буудлын нэг давхарт кафе,  дэлгүүр зэрэг үйлчилгээний газрууд байрладаг байсан аж. Барилга нурах үеийн үйл явцыг харсан иргэн их хүчтэй дуу чимээ гараад нурсан гэж мэдээлэл өгчээ. Барилга нурсан ослын газар 140 гал сөнөөгч, онцгой байдлын 26 баригад ажиллаж байгаа аж.

Тодотгоход, өнөөдрийн байдлаар Хятадын гурван муж коронавирусний өвчлөлгүй байгаагийн нэг нь Фужянь муж юм. Өвчлөл бүртгэгдсэн ч шуурхай арга хэмжээ авч ажилласан мужуудын нэг гэж нэрлэгдэж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.5) 2020 оны 03 сарын 08

заяан хаясан юм бэ

0  |  0
Иргэн(203.91.115.50) 2020 оны 03 сарын 08

Зориуд устгалд оруулж бгаа

1  |  0
Top