Нийтийн тээврийг ТУСГАЙ маршрутаар зорчуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссоос нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл тусгай маршрутаар зорчуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт даалгалаа.

Мөн хотоос гарах, орох хөдөлгөөний 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хязгаарлаж, орон нутгаас хөдөлгөөн үйлдэж, замд явж байгаа иргэдийг эрүүл мэндийн өндөр хяналт дор нэвтрүүлэх үүрэг өглөө.

Харин ачаа тээвэр хийж байгаа тээврийг эрүүл мэндийн өндөр хяналт дор нэвтрүүлж байхыг даалгав.

Энэ шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Халдварыг тараахгүй байхад нийтийн тээвэр хамгийн чухал үүрэгтэй” хэмээн анхаарууллаа. 

Жич: Нийтийн тээврийн газраас тусгай маршрутыг удахгүй мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(66.181.187.227) 2020 оны 03 сарын 10

dandaa neg nyaltsgar tuushtay bish shiidwer gargakh yum , zamdaa yawaag ni oruulna gekheer odoo bugd garch dawikhiad bi zamdaa yawj baysan shuu dee gene shuu dee, yachikhsan tolgoitoy yum be dee

0  |  0
Top