Францын иргэнд үйлчилсэн KFC-ийн хүргэлтийн ажилтан ХАЛУУРААГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

ЭМЯ-наас шинэ коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.10/


ДЭМБ-ын мэдээллээр 24 цагийн дотор дэлхийн дахинд 98 хүн нас барлаа. БНХАУ-д 80 мянга гаруй тохиолдол эдгэрснээс 70 гаруй хувь нь эдгэсэн.  Нийт тохиолдлын 93 хувь нь дөрвөн улсад бүртгэгдэж байна. 

Эрүүл мэндийн яамны Газрын дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагт КОВИД-19 халдвар дэлхийн 109 оронд тархлаа. Бүтэнсайн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Францын иргэн тусгаарлагдсан гэж хэлж байсан. Тус иргэний сорьц нь өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирсэн. Шөнийн 02:00 цагт шинжилгээний хариу гарч коронавирус илэрсэн гэх хариу гарсан тул коронавирус илэрсэн анхны тохиолдол гэж үзэж, бүртгэсэн.

Халдвар авсан хүн гадны иргэн. ЭМЯ-наас халдвар дэлхийгээр гарч эхлэхэд анхааруулж байсан. Манай оронд халдвар орж ирвэл тархах өндөр эрсдэлтэй гэж мэдээлж байсан. Тус иргэн манай улсад халдварыг зөөвөрлөж авч ирсэн тохиолдол. Энэ хүний ойрын бүх хавьтлыг судалгаа шинжилгээнд авсан. Ирсэн цагаас нь эхлээд ХӨСҮТ нарийн хянаж байсан" гэв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 59 зорчигч ирсэн. ХӨСҮТ-д сэжигтэй нэг тохиолдол, ажиглалтын таван тохиолдлыг тусгаарласан. Мөн "Асралт мэд" эмнэлэг дээр 26 тохиолдлыг тусгаарлалаа. Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 175 зорчигч ирсэн. Тандалт судалгааны ажил, асуумжийн ажил үргэлжилж байна.

Дархан-Уул аймагт Сэлэнгийн Сүхбаатар боомтоор орж ирсэн галт тэрэгнээс 25 хүнийг бид тусгаарласан бөгөөд таван тохиолдлыг сэжигтэй гэдгээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, 20 тохиолдлыг нь "Оюут" эмнэлэг дээр тусгаарласан. Нийтдээ Дархан-Уул аймагт 62 тохиолдлыг бид тусгаарлан ажиглалтад аваад байна. 

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 934 тохиолдлыг ажиглалтад авсан. Одоогоор 514 хүн ажиглалтад байна. Сэжигтэй 264 тохиолдлыг авч оношлуурын шинжилгээ хийж, оношийг үгүйсгэсэн ба нэг тохиолдлын онош батлагдсан.

Өнөө өглөө бид 06.00 цагийн үед ХӨСҮТ-өөс мэргэжлийн эмч нарын багийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зөвлөгөө өгч, тандалт судалгаа хийлгэхээр илгээсэн. Тус баг замдаа явж байгаа. Сая авсан мэдээллээр онош батлагдсан иргэний халуун 36.7 буюу хэвийн, бие нь зовуурьгүй байна гэсэн. Тухайн байрлаж буй камп дээр нь эмнэлгийн пункт, ханын хүчилтөрөгч болон бусад тоног төхөөрөмж бий. Өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийгээд явж байгаа" гэлээ. 

ХӨСҮТ захирал Д.Нямхүү “Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэнээс КОВИД-19 илэрсэн. Сэжигтэй шинж тэмдэг илэрснээс хойш 123 хавьтлыг илрүүлэх ажлыг зохион байгуулж, тусгаарлаад байна. Улаанбаатар хотод 43 иргэн, Дорноговь аймагт 80 иргэнийг тусгаарласан. Хэдийгээр өнөөдөр таагүй мэдээ сонссон ч сандрах хэрэггүй. Шинэ коронавирусний халдвартай дэлхийн 109 орон тулсан. Монголчууд минь сандрах хэрэггүй” гэв.

 

 

Тухайн халдвар авсан иргэн иргэн гуравдугаар сарын 2-нд KFC захиалж идсэн ба супермаркет орсон гэж мэдүүлжээ. КFC-ийн хүргэлтийн ажилтан халуурсан гэсэн мэдээлэл худал мэдээлэл болохыг анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tt(192.82.76.20) 2020 оны 03 сарын 10

ongotsoor irehedni sain shalgahgvi dee,,hilee haa gj hichneen helleedee..

0  |  0
Top