Улсын Онцгой Комисс голомтолж тархаж буй улсуудаас гадаад иргэдийг огт оруулахгүй байгаа.
Францын 57 настай иргэн нь халдвар голомтлон тархаагүй өөрийн улсдаа 10 гаруй хоноод /2020.03.02/-нд ирсэн.
Тухайн амьдарч буй бүсэд нь 1 халдвар илэрсэн, гэртээ очоод супермаркетаас өөр газраар яваагүй гэж хэлсэн. Тиймээс өөрт нь хэлж, хянаж байсан. Ирснээс хойш 6 хоногийн дараа шинж илэрсэн.
Мөн дэлхийгээс 100 хувь тусгаарлаад бүх нислэг, хилээ хаачихвал эрсдэл учирсан тохиолдолд дэлхийгээс эрүүл мэндийн тусламж, дэмжлэг авахад хүндрэл учрах эрсдлийг тооцоолж байсан.
Үзэн ядалтаар бус хүн бүр хөдөлгөөнөө хязгаарлаж, гараа угааж, маскаа тогтмол зүүж, эв эеийн хамтын хүчээр хүнд цаг үеийг туулахаас өөр гарцгүйг Засгийн газар, Улсын Онцгой комиссоос уриалсаар байгааг та бүхэндээ дахин дахин уриалж байна.
Сэтгэгдэл ( 2 )
алив тэр зүүх маск чинь хаана байна маскны чинь үнэ хэд болчихоод байгаа билээ 1 удаагийн маска 2000т өдөрт4-5ш 10000т ,авдаг цалин тэтгэвэр маань ямар билээ идэх хоолноосоо үнэтэй болоод байна ард түмэн сандарч айлгүй яах вэ маскаа үнэгүй тараа онцгой байдалд өчнөөн саяаарнь ард түмэн албан газар хандив өгөөд байгаа биздээ
юу яриад байгаан тахал авчирчихээд зүгээр бсан бусдын эрүүл мэнд хохирвол яахын тэгээд тэр нөхрийг тусгаарлахгүй яасын