ЭМЯ-наас шинэ коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.10/
ДЭМБ-ын мэдээллээр 24 цагийн дотор дэлхийн дахинд 98 хүн нас барлаа. БНХАУ-д 80 мянга гаруй тохиолдол эдгэрснээс 70 гаруй хувь нь эдгэсэн. Нийт тохиолдлын 93 хувь нь дөрвөн улсад бүртгэгдэж байна. Монгол Улсад шинэ коронавирусний нэг тохиолдол бүртгэгдлээ.
ХӨСҮТ захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 7-ны ХӨСҮТ-д тусгаарласан нэг иргэнд шинэ коронавирусний халдвар илрээгүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлагдсан нэг иргэнээс КОВИД-19 илэрсэн. Халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон иргэдийг илрүүлэх ажлыг зохион байгуулж, 123 иргэнийг тусгаарлаад байна.
Хэдийгээр өнөөдөр таагүй мэдээ сонссон ч сандрах хэрэггүй. Шинэ коронавирусний халдвартай дэлхийн 109 орон тулсан. Монголчууд минь сандрах хэрэггүй. Төлөвлөлтийн дагуу ажиллах учраас ажилд саад учруулахгүй байхыг хүсэж байна” гэв.